15. Ээж гэсэн үү?

45 7 0
                                    

Чанёол зургаан сар хүрэхэд:

"Ёол~а унтаарай. Бүүвэй~ бүүвэй~
Бяцхан Чанёол унтаарай~" гэсээр түүнийг бүүвэйлэн зогсоно.
" Чиний нойрыг үнэг хулгайлчихаа юу? Яагаад ингэж унтахгүй байгаа юм бэ? Чамайг унтахгүй байвал шид хэрэглэчихнэ шүү!" гэж түүнд хэлэх ч яаж намайг ойлгохов дээ. 

Хүүхэд өсгөнө гэдэг үнэхээр бодсоноос ч хүнд ажил юм. Нэг үеэ бодвол бид хоёр бие биедээ их дассан ч заримдаа энэ бяцхан чөтгөр намайг зовоох аргаа олчихоод байх юм.

Чанёол нэг ой хүрэхэд:

Тэр үнэхээр өхөөрдөм одоо бор хоолонд ч орчихсон. Бас хамгийн гайхалтай тэр ганцаараа зогсож чадаж байгаа. Үе үе яг л том хүн шиг ганганаж шулганадаг.

Талбай дээр ирээд ногоонуудаа усалж байхад талбайн захад унтуулаад үлдээсэн бяцхан чөтгөр маань аль хэдийнээ сэрчихсэн бүр болоогүй босоод зогсчихсон байв. Тэр одоо ой гарантай болсон тул өмнөхөө бодвол биеэ дааж эхэлсэн гэхэд болно.
Чанёолын босож зогссон газрын урдхан ус асгарч шалбааг тогтчихсон байсан тул би түүн рүү яаран гүйв.

Би аль болох хүчээ ашиглалгүйгээр энгийн амьдралд дасах гэж хичээж байгаа Чанёол цаашдаа том болж юм ойлгодог болох үед энэ чигээрээ байгаад байж болохгүй шүү дээ.
Намайг харсан тэр баярлаад урагш нэг алхан анхны алхмаа хийсэн ч удаан тогтолгүй шавар руу уначихав.

Би түүнийг тэврэн аваад " Вуаа, манай Ёол ч мундаг хүүхэд шүү алхаж сураад л гэхдээ одоо хоёулаа цэвэрлэх юм зөндөөтэй болчихлоо. Бурхан минь чи бяцхан чөтгөр шиг биш яг л бяцхан халтар тоорой шиг харагдаж байна." гэсээр шавар болсон түүнийг цэвэрлэхээр аваад оров. 

Чанёол хоёр нас хүрэхэд:

Өөртөө болон түүнд хоол бэлдэхээр зогсож байсан миний ард бяцхан чөтгөр маань энд тэндэхийн юм буулган өөрийгөө зугаацуулан тоглож сууна. Гэтэл ардаас минь түүний их тод хэлсэн үг нь сонсогдов.

" Ээж" тэр яах аргагүй ээж гэж хэлсэн....
Би ч хийж байсан хоолоо түр орхиод түүний дэргэд очиж суугаад " Ёол-а дахиад хэлдээ. Дахиад хэлээрэй" гэхэд бяцхан чөтгөр Чанёол "Ээж-ээ, ээжээ" гээд их зөв бас тод хэлээд хацарт минь бяцхан гараа наав.

Ээж. Энэ яг юу гэсэн үг юм бол? Хэн нэгэн бяцхан ертөнцийн гэрэл гэгээ нь болно гэсэн үг хэрэг үү?

Ээж минь намайг өсгөхдөө юу мэдэрсэн бол юуг үзэж туулсан бол? Би түүний ээж байж чадах болов уу? гэх түм буман бодол толгойд минь эргэлдэнэ. Гэвч хариулт нь тодорхой тэр аль хэдийн миний гэр бүл болчихсон, бид нэг нэгэнгүйгээрээ дахиж байж чадахгүйг мэдэж байна.

The love we createdWhere stories live. Discover now