12. Араатан

55 6 0
                                    

Хэёны талаас:

Инээдтэй гэдэг нь ингэж балмагдах байсан бол анхнаасаа хэлсэн дээ байхгүй яасан юм ах нар минь...

Намайг тэдний өмнө сархад хундагалан барих үед л тэд амь орцгоож эхлэв. Тэдний хажууд суусан бусад залуус над руу нүд унагаж байхыг харан хөмсөг зангидаад
Сэүн ах:" Баяр цэнгээн дууслаа! Бүгд гарцгаа " гэсээр уурлан бүгдийг нь хөөх үед нэг залуу нь " Сэүн найз минь ийм үзэсгэлэнтэй бүсгүй харчихаад харамч зан гаргаад биднийг явуулах гээд байгаа юм биш биз дээ?" гээд инээд алдах үед Жонгүг ах уурлан :" Олон юм ярилгүй эндээс гар гэж хэлсэн байх аа!"

Тэхён ах:"Зайлцгаа" хэмээн ихэд ширүүн дуугаар хэлэх үед тэдний дэргэд суусан дууч эмс хамт байсан залуус гээд бүгд тэндээс гарч явцгаав.
Жонгүг ах:" Чи энд юу хийж байгаа юм?" гээд их ширүүн асуув.
Би:" Та нар миний хэлснийг мартчихсан юм уу?"

Тэхён ах:" Тэглээ ч гэсэн эмэгтэй хүүхэд байж энд ийм газарт юу хийж байгаа чинь энэ вэ? Энэ ямар газар гэдгийг мэдэх үү чи. Солиотой биш л бол жоохон охин хүүхэд ийм газар ирэхгүй." гэсээр уурлан загнав. Харин Сэүн ах юм хэлэлгүй чимээгүй л хөмсөг зангидан хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа аятай сууна.

Би:" Та нар ийм газар ирж болоод би болдоггүй хэрэг үү? Би сануулж хэлсэн шд. Энд дахиж ирэх юм бол би өөрөө ирж та нартай уулзана гэж. Та нар л хэлсэн дээ хүрээгүй. Хэлсэн дээ хүрчихсэн бол би юу гэж энд байж байдаг юм."  
Сэүн ах:" Бидний буруу гэхдээ хийж болох юм болохгүй юм гэж байдаг юм." гээд уураа барьж ядан хэлэх үед нь " Мэдээж гэхдээ би анхааруулсан санахгүй байна уу? Амлалт ч авсан бас энд байх дажгүй шүү"

Тэхён ах:" Яаж яваад энд ирчихдэг юм. Тэнгэрийн орноос зугатаачихаа юу? Аавд чинь баригдвал бүгдээрээ балрана мэдэж байна уу чи"
Би:" Ааваас албан ёсны зөвшөөрөл авчихаад ирсэн"
Сэүн ах:" Юу аав үнэхээр зүгээр явуулчихсан хэрэг үү?"
Жонгүг ах:" Аав нээрээ арай ч дээ"

Би:" За одоо ингэж суугаад яахав дээ. Миний бүжгийг олон хүн хүлээж байгаа бас гар өвдөж байна. Сархадаа хурдан уу." гэхэд Сэүн ах гараас минь сархадтай хундагыг булааж ширээн дээр тавиад " Одоо болсон бидэнтэй цуг тэнгэрийн орон руу буцацгаая. Хэн ч дахиж хүний ертөнцөд тэр тусмаа эмсийн хүрээлэнд ирэхгүй бид чамайг хэлсэн дээ хүрдэгийг сайн мэдэж авсан. Явъя"

The love we createdWhere stories live. Discover now