13. Хүний ертөнцөд амьдарна.

64 5 0
                                    

Сэүн, Тэхён болон Жонгүг, Хэёныг аван тэнгэрийн орон руу буцсан бол Кёнсүү гахайн бугны үлдэгдлийг нь цэвэрлээд доод ертөнц рүү буцав.
Хэёны ухаан санаа бүрэн алдагдсан байх ба түүнийг авч буцах замд тэдэн рүү дайрах гэж удаа дараа оролдов.

Хэёны талаас:

Хэн нэгний дулаан гарыг мэдэрсээр нүдээ нээхэд буцаад л өрөөндөө байх нь тэр...
Би нүдээ нээж ядан "Би яагаад энд?... Жонгүг ах зүгээр үү? Гахайн буг яасан бэ?" гэж асуухад аав гарнаас минь атгасан чигтээ " Тайвшир даа Хэён-а. Жонгүг жоохон л бэртсэн түүнээс биш зүв зүгээр байгаа. Тэр чөтгөрийг чи аль хэдий нь үгүй хийчихсэн. Юу ч санахгүй байна уу?"

Би үнэхээр тэрнийг дийлчихсэн гэж үү? Сонин юм юу болсон болоод...
Би:" Санахгүй байна, юу ч санахгүй байна. Жонгүг ах надаас болоод, миний урдуур ороод гэмтчихсэн. Тэгээд л миний уур хүрсэн дотроос минь ямар нэг юм гарч ирэх гээд байх шиг санагдсан. Дараа нь юу болсныг санахгүй байна"

Аав:"Зүгээр дээ охин минь"
Би:" Жонгүг ах нээрээ зүгээр юм уу? Үнэхээр зүгээр биз дээ?" гэсээр өндийн суухад " Надад санаа зовсон юмуу манай Хэён. Ах нь зүгээр шүү дээ. Газарын бурханыг ганц муу гахай ялчихна ч гэж байдаггүй юм аа бүжин минь!"
Сэүн ах:" Жон туулай томроод байлгүй жоохон болгоомжтой байхгүй бол Хэёны санаа бүр зовчихож" над руу дохисоор ийн хэлэв.

Би:" Та... та үнэхээр дахиж тэгж болохгүй! Юу ч болсон, юу ч тохиолдсон миний урдуур орж намайг хамгаалах хэрэггүй. Миний төлөө өөрийгөө золиослох шаардлагагүй. Ганц та ч биш та нар бүгдээрээ дахиж хэн ч надаас болж гэмтэхийг харж чадахгүй." нулимс дуслуулан хэлэхэд өрөөнд байх хүмүүс бүгд санаа зовинонгуй харна.

Бэкхён ах:" Бид чинь нэгэн том гэр бүл шүү дээ Хэён-а. Бидний хэн ч аюулд орсон бүгд л ийм сонголт хийх байсан."
Би:" гэхдээ би хүсэхгүй байна дахиж хэн ч тэгж болохгүй. Үгүй ээ би аюулд орохгүй та нарыг ч аюулд оруулахгүй".

Сэүн ах:" Энэ цэвэр Жонгүгын буруу шүү. Дур булаам, үзэсгэлэнт гахайд нүдээ унагаж байгаад л ингэсэн байх." гээд шоолоход
Тэхён ах:" Тэрнийг л харах гэж хүний ертөнц рүү байнга яваад байсан. Тэгээд уулзсан чинь хүлээснээс нь илүү сэтгэл татам байсан юм байлгүй" гэсээр нэмж шоолов. Бүгд л инээлдэж байхад аав:" Тэгэхээр хэргийн эздүүд надтай тооцоотой байхаа. Хэний дураар хүний ертөнцөд тэнээд эмсийн хүрээлэнгээс салахаа байсан билээ. Надад баригдахгүй юм шиг л их жаргалтай сэлгүүцсэн байхаа." гээд Жонгүг ах, Сэүн ах, Тэхён ах руу харав.

The love we createdWhere stories live. Discover now