19. Их чуулган.

45 8 0
                                    

Энэ өдөр их онцгой эхэлж байв. Учир нь хүний ертөнцөд бууж ирснээс хорин жилийн дараа анх удаа тэнгэрийн орноос зочин ирж намайг "Бурхадын их чуулган"-д дуудуулсныг мэдэгдэв.

"Эрхэм дээдсээ таныг дээд бурхан тэнгэрийн оронд ирж их чуулганд оролц хэмээн дуудсан." хэмээн язгууртан авхайн гоёл өмссөн их үзэсгэлэнтэй бүсгүй ёсорхуу маягаар хэлээд үл ялиг бөхийв.

Би "Том хэрэг гараа юу? Намайг хүртэл дуудахаар?"
"Тиймээ эрхэм дээдсээ. Саяхан бидний дунд үл мэдэгдэх зүйл үзэгдэх болсон талаар чононуудын овгоос мэдээ ирсэн."

Би " Мм. Сонссон Юнги надтай ирж уулзаад хэлсэн. Буг, чөтгөр ч биш гэсэн."

"Тэр зүйл саяхан манай шуламнуудын нутгаар үзэгдээд зогсохгүй. Тэнгэрийн орноор бас дайрсан байна. Мөн түүнийг гарч ирснээс хойш зөнчийн бие их тавгүйрхсэн. Тиймээс их чуулган зарласан."

Би "Тэгээд Жимин зүгээр үү?"
"Би сайн мэдэхгүй байна. Намайг бас саяхан дуудуулсан."
Би " Чи түрүүлээд тэнгэрийн орон руу явж бай. Би араас чинь очно."

Хэр удахаа мэдэхгүй байгаа тул Чанёолд идэх зүйлс бэлдэж тавьчихаад явахдаа бэлдэн зогсож байхад тосгон руу явахаар гарсан Чанёол гэртээ ирэв.

Хаа нэг тийш явахаар бэлдэх намайг харж гайхсаар "Та хаачих гэж байгаа юм?"
Би " Тэнгэрийн оронд асуудал гарсан байна. Их чуулган зарласан болохоор яаралтай явах хэрэгтэй болчихлоо. Хоол бэлдчихсэн болохоор идээрэй за юу!" гээд түүн рүү харахад тэр над руу нэг л итгэл муутай харсаар " Удах уу?" гэж асуув.

Би " Хэр удахаа мэдэхгүй байна. Ямартай ч аль чадахаараа хурдан ирэхийг бодно." 
Чанёол " Буцаж ирнэ биз дээ заавал?"
Би чамайг орхиод хэр удав гэж дээ..

Би " Санаа битгий зов. Би хурдан ирнээ." гээд инээмсэглэн харахад тэр сая л нэг санаа нь амрав бололтой сэтгэл догдлуулсан өнөөх хөөрхөн инээмсэглэлээ харуулав.

Тэгээд намайг гарч явахаас өмнө түүний зөөлөн шивнэсэн үгэнд зүрх минь байгаа гэдгээ батлах мэт хурдтай цохилов.

Чанёол " Таныг санах болохоор..." түүнийг хэлэхэд би нүүр дүүрэн инээмсэглэсээр " Би ч гэсэн санах болохоор хурдан ирнээ."

Намайг гадагш гарах үед нар бараг жаргаж байв. Би ч гадаа гармагцаа далавчаа дэлгэн тэдэнд эрх чөлөөг нь өгөв. Тэгээд хүчтэй дэвэн дээш хөөрөхөд эргэн тойронд минь багагүй салхи үүсгэнэ.

The love we createdWhere stories live. Discover now