8. Буцаад хүүхэд насан даа.

63 8 0
                                    

Зохиолчийн талаас:

Өглөөний цайны цаг болсон ч Хэён ер харагдсангүй. Гэрийнхэн нь түүнд санаа зовж эхлэв. Эхлээд түүнийг төөрсөн байх гэж бодоод хэсэг хүлээсэн ч ирсэнгүй тул тэд өрөө рүү нь яаран явав. Гэтэл Хэён сэрээгүй байх ба орон дотроо халууран хэвтэнэ.

Жүнмён:" Лэе-ийг дууд!" гэхэд туслах нь яарсаар гарч явав. Удалгүй Лэе хурдан алхсаар орж ирэв. Тэр Хэёны биеийн байдлыг шалгасан ч өвдсөн зүйл байгаагүй тул " Жүнмён тэр зүгээр байна. Өвдсөн зүйл огт алга. Яагаад ингээд байгааг нь мэдэхгүй юм. Самшин эмээг дуудсан дээр байх." гэхэд Сэүн " Би яваад ирье". Тэрнийг ийн хэлэхтэй зэрэгцэн цасан цагаан өнгийн эрвээхэй ниссээр Хэёны дэргэд ирээд хүн болон хувирав.

Самшин эмээ:" Бие нь өвдөөгүй. Гэхдээ дотоод энергид нь өөрчлөлт орж байна. Хэёны бие хүчээ сэргээхээр яарч байна. Асар их хүч оргилон гарч ирэх гэж байгаа тул биеийг нь ингэж зовоож байгаа хэрэг."

Жүнмён:" Тэгвэл одоо цаг нь ирчихжээ?"
Самшин эмээ: "хүний ертөнцөд хүч нь хаалттай өссөн болохоор тэндээс нь хүчийг нь хаахаар хийсэн хаалтаа суллах хэрэгтэй."
Жүнмён:" Хэрвээ тийм бол түүнийг буцаагаад хүүхэд насанд нь аваачих хэрэгтэй гэсэн үг биз дээ? Үүнийг хийж чадах хүн?" гэснээ " Кай... тиймээ Жунин-ыг дууд!" гэв.

Кай буюу Ким Жунин тэр бол Жүнмёны дүү бас Зүүдний бурхан мөн тэр шилжигч бөгөөд их хүчтэй дээд төрөлтнүүдийн нэг юм.
Кайг дуудуулснаас цагын дараа их л яарсаар орж ирэв.

Кай:" Таныг хүний ертөнцөөс охиноо авч ирсэн гэж сонссон. Ямар хэрэг гарсан бэ? Жүнмён ахаа?"
Жүнмён:" Чи Хэёны зүүд рүү нэвтрэх хэрэгтэй байна. Тэндээс хүчийг нь хааж байгаа хаалгыг олж нээх хэрэгтэй. Хэёны хүчийг сэргээх арга зөвхөн энэ. Надад туслаач Жунин-а"

Жунин:" Мэдээж туслана ах минь." гэсээр Хэён рүү дөхөж очиж хараад алмайрав. " Жүхёнтой үнэхээр адилхан юм. Ахаа охин чинь ээжийгээ дуурайгаад үзэсгэлэнтэй болсон байна." гэхэд нь Жүнмён инээмсэглээд толгой дохив.

Жунин:" Сэүн, Жонгүг хоёр одоо дүүтэй болсон юм чинь жоохон том болно биздээ эрх царайлчаад" хэмээн шоолоод амжив.

Сэүн: " Наад үгээ Жонгүгт л хэл том болоогүй хүн нь тэр ганцаараа шдээ. Өчигдөр Хэёнтой хичнээн маргасан гэж санана. Энэ хоёрыг ах дүү биш гээд хэлчих вий гэсэн шиг хэлж ярьж байгаа нь хүртэл адилхан байна лээ."
Жонгүг:" Ахаа та ямар аймар ховч юм бэ?"
Сэүн:" Үнэн л биздээ"
Жүнмён:" Та гурав өчигдөр хамт байсан юмуу?"

The love we createdWhere stories live. Discover now