3. Оргодол боолуудыг барь!

60 6 0
                                    

Тэнгэрийн орон, Бурхадын ордны их танхим:

"Хэён энэ жил арван найман нас хүрч байгаа биздээ?" хэмээн алтан сэнтийд залран суух төгс төгөлдөрийн туйл гэмээр өв тэгш сайхан залуу өөдөөс нь харан зогсох эмээгээс асууна.

"Тиймээ, дөрвөн өдрийн дараа насанд хүрнэ. Тэр өдөр 7000-н жилд ганц удаа манддаг улаан сар тэнгэртээ залрах болно тэгээд түүний хүний ертөнцөд хийх ажил нь ч бас дуусах болно."

"Тэгвэл тэр гэртээ ирж болох нь, бяцхан охиноо зовохыг харж удаан хугацаанд хөмхий зуун тэвчин суулаа. Дөрвөн өдрийн дараа би өөрийн биеэр Шилла улсын хааны гэр бүл, түшмэл сайд ноёдын болон Да Хэ худалдааны өргөөний эздийн шийтгэлийн зарлигийг бичих болно. СоСамшин та харин тэр өдөр Хэёныг тэнгэрийн оронд хүргэж ирэх хэрэгтэй." гэхэд
Самшин эмээ: " Ойлголоо" хэмээгээд цасан цагаан эрвээхэй болж хувираад гарч одов.

Өргөөнд үлдсэн залуу ноёнтон: "Ээж шигээ үзэсгэлэнтэй болсон байхдаа миний бяцхан охин, одоо жоохон л хугацаа үлдлээ. Хүний ертөнцөд үйлдэх ажил чинь дуусахад аав нь бүгдийнх нь шанг өгөх болноо" гэсээр гараа чанга атган, уураа даран сууна.

Хэёны талаас:

Цаг хугацаа урт юм шиг атлаа, хэмжээлшгүй хурдтайгаар урсан өнгөрөх юм...
Хоёр хоног л үлдлээ нэг тамаас нөгөө там руу унахад минь. Зүгээр л гараа хумиж суусаар амьдралаа хэрхэн сүйрэхийг үзэж үнэхээр чадахгүй нь яадаг ч байсан эндээс заавал явах болно.

Үд дундын үед хаалга онгойн харуул хоол барьсаар орж ирэв. Энд хоригдсоноос хойш өглөө өдөр оройн хоолыг алгасалгүй идүүлж байгаа өлсөж ядарсан байдалтай намайг явуулж их сайдын хилэнг хүргэхийг хүсэхгүй байгаа нь энэ биз.

Одоо л боломж минь гэж бодсоор харуулын гарнаас атгаад аль болох өрөвдөлтэй царайлж, үнэмшилтэй жүжиглэхээр бэлдэж   байгаад " Ахаа та намайг ганцхан удаа ээжтэй минь уулзуулаад өгөөч, би удахгүй их сайдын татвар болно. Ээжтэйгээ уулзаж чадахгүй явахыг хүсэхгүй байна. Таниас аминчлан гуйя, их сайдынд очоод эд хөрөнгөтэй болсныхоо дараа таны ачийг мартахгүй хариу барина гэж амлая" гэсээр аль болох үнэмшилтэй харагдахыг хичээв.

Тиймээ энэ хэцүү цаг үед мөнгөнд дургүй хүн хаана байх билээ.
Харуул:"За яахав. Сун ахлахыг бодоод нэг удаа уулзуулж өгье баригдвал дэмий шүү бас хэлсэн үгээ мартав!" гэж сануулсаар гарч явав.

The love we createdWhere stories live. Discover now