20. Хайртай

45 7 0
                                    

"Санасан" гэж шивнэв.
Би энэ үнэрийг, энэ дулааныг хэзээд таних тул зөрүүлэн чанга тэвэрсээр "Би уг нь тийм ч их удаагүй юмсан. Ганцхан шөнө л байхгүй байх тийм их санасан хэрэг үү?" гэхэд
Чанёол " Ганц цаг байхгүй байсан ч санана. Тиймээс удаан битгий орхиж явж байгаарай."

Түүний үгэнд сэтгэл дотор минь галт наадам болж буй аятай санагдана. Уг нь би ч бас санасан юмсан. Ганц өдөр л хол байхад мянган жилтэй тэнцэх хэмжээнд их санасан.

Би "Би ч гэсэн санасан." гэж зөөлөн хэлэхэд тэр тэврэлтээ салган нүд рүү минь үнэнийг эрэх мэт ширтсээр баяртай нь аргагүй инээмсэглэв.

Би ч мөн түүний өөдөөс инээмсэглэхэд тэр "Өлсөөд байна." гээд хамраа үрчийлгэн хэлэх нь тэр...

Би " Би чамд зөндөө хоол үлдээсэн шдээ. Чанёол тийм ихийг бүгдийн идчихсэн хэрэг үү?" гээд нүдээ томруулан асуухад " Өчигдөр орой гэхэд дуусчихсан шд. Таныг надаас холдвол би лав өлсөж үхэх байх." гэж чухал царайлан хэлэв.

Би түүнд хоол бэлдэж өгчихөөд өөдөөс нь харан суухад тэр үе үе над руу харан инээмсэглэчихээд урд нь байх хоолоо амтархан иднэ.
Би " Өөртөө хоол хийж сурах хэрэгтэй юм байна даа." гэхэд түүний царай хувьс хийсэн ч хүчээр инээгээд "Таныг байхад би хоол хийж яах юм?" гэв.

Бид тусдаа байж сурах хэрэгтэй юмсан. Цааш даа юу болохыг мэдэхгүй байхад хэтэрхий их дасчих юм бол ганц ганцаараа хорвоог туулж чадахгүй шүү дээ..

Би " Би ямар тогооч юм уу? Дандаа хоол хиймээргүй байна. Тэгээд ч хоол хийж сураад надад өдөр бүр хоол хийж өгч бай би хорин жил чиний хоолыг хийсэн одоо хоол хийлгүүлж идэх цаг минь болсон." гэхэд тэр сая нэг санаа нь амрав бололтой.

"За за ойлголоо эрхэм дээдсээ. Би хоол хийж байя. Тэгээд ч би чадахгүй дээ биш зүгээр л таны хоолонд илүү дуртай." гэв.
_____________________________

Чанёол өглөөнөөс хойш ямар нэг зүйл хэлэх гэж байгаа янзтай хэд хэдэн удаа ам нээсэн ч хэлэлгүй явсаар өдөр хувцас оён гадаа сууж байсан над дээр хүрч ирээд " Маргааш тосгонд галын наадам болно гэсэн. Надтай цуг явж үзэх үү?" гэж сандран байж асуув.

Би " Сайхан сонсогдож байна. Тэгье цугтаа явж үзнээ." гээд их л дуртай хариулах үед одоо л сандрахаа больсон мэт инээмсэглэв.
=========================

The love we createdWhere stories live. Discover now