1. Чи хамгийн мундаг нь шүү!

861 57 4
                                    

Мэргэжлийн дуучин бүжигчин эсвэл айдол болох мөрөөдөлдөө бат зогссон Исүн миний бие БигХитийг сонгон шалгаруулалтийн тэмцээн зарлах өдрийг хуруу даран хүлээнэ. Дуулхаас өөр юу ч чадахгүй хэрнээ бэлтгэгдэгч болно гэдэг ичмээр зүйл хэдий ч оролдоод үзэх хэрэгтэй шүү дээ. Өөрөө бие даан бүжиглэж сурахыг хүссэн ч харамсалтай нь юу ч чадахгүй байсандаа гутарч уйлмаар ч юм шиг. Надаас бусад бүгд л жаахан ч болтугай эвсэлтэй байхад надад туранхай биенээс өөр юу ч үгүй. Бүжиглэхийг оролдсон ч мод найгаж байгаа мэт харагддаг болохоор би ямар нэгэн бүжигтэй холбоотой арга хэмжээнд оролцохыг хүсдэггүй. Ялангуяа сургуулийн тэмцээнд.

Иймдээ ч би дугуйланд явах уу хувийн бүжгийн багштай болох уу? гэдэг хоёр сонголтод ээжтэйгээ хамт шийдвэр гаргах боллоо.

Ээж "Миний охин ганцаарчилсан байвал дугуйлангаасаа арай хямдхан биш үү?"

Би "Үгүй байхаа. Дугуйлан арай хямд гэж сонссон. Тэглээ ч гэсэн ганцаарчилан заалгавал мөнгө төлбөр бол наашаа ирэх явах зардал гээд багш нар их мөнгө авах байлгүй дээ."

Ээж " За за тэгвэл дугуйланд бүртгүүлье. Ээж аав хоёр нь орой энэ хавьд ойр дажгүй бүжиг заадаг дугуйлан олоод охиндоо хэлнэ ээ. Битгий санаа зовоорой чи хамгийн мундаг нь шүү дээ!" гэж ээжийхээ хэлсэн урмын үгэнд урам орж хэдий бэлтгэгдэгч болж чадахгүй ч гэсэн дахин дахин хичээсээр байж чадна гэдэгтээ хэд дахин итгэж байна.
_______________ӨНГӨРСӨНД__________

"Хаха Ким Исүн мод!! Хаха Ким Исүн МОД!! Хаха Ким Исүн царай муутай тарган мод!!"

"Хангалттай хүүхдүүдээ! Энэ тарган яг уйлах нь хаха.."

Өдөр бүр дээрээсээ сүү асгуулж шоглуулж бүжиглэж чадахгүй болохоороо модоороо дуудуулж илүүдэл жингээсээ болж хүмүүст шоглуулахыг тэвчихээ байсан арван гуравтай Ким Исүн. "Байнга сул дорой жулдарай байж болохгүй. Ээж маань ингэж дээрэлхээд байвал босоод тэмцэх хэрэгтэй гэдэг. Бүжиглэхийг хүсдэг ч гэлээ чадахгүй байгаа болохоор чи сэтгэлээр унадаг байх л даа. Гэхдээ дандаа ийм байж болохгүй хичээх хэрэгтэй. Хүчтэй байгаарай"  гэж түүнд бяцхан жаал хэлчихээд цааш гүйж алга боллоо. Исүн ихэд гайхжээ. Учир нь хэн ч түүнд ингэж хэлж байгаагүй учраас түүний сэтгэл хөдлөхийн зэрэгцээ зориг орж байв..Түүнээс хойш Исүн турж туранхай хөөрхөн охин болсон ч бүжиглэж л чадахгүй байсанд дахин гутарч хямралд орохдоо ч дөхсөн тул бууж өгөхөөр шийдэв.
_____________ЯГ ОДОО________________

Ээж "Миний охин ээж нь ойрхон тэгээд бас багш нь ч сайн газар олчихлоо."

Би "Та бүртгүүлчихсэн үү? Юу гэж байна? Хэзээнээс юм"

Ээж "Одоо очоод бүртгүүлэх ёстой юм шиг байна. Явцгаая!"

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now