24. Миний Жонвон

228 34 0
                                    

"Тавьчих л даа. Автобусаар дүүрэн манай сургуулийн хүүхдүүд байна."

Өглөө Жонвоны гэрээс гарахад л хавь ойрын хүнд гайхуулах нэртэй гараас минь атгасаар хамтдаа автобусанд суужээ.

Тэр байтугай суусан сандал дээрээ ч зүгээр суулгүй атгалцсан гарлуугаа байн байн харж тойруулж үзнэ.

Автобусан дахь хүмүүсийн ихэнхи хувь нь эмэгтэй сурагчид байх бөгөөд Жонвон бид хоёрын гарлуу хааяа нэг хялам хийх нь эвгүй.

"Би болихыг хүсэхгүй байна. Хар л даа, яаж ийм үзэсгэлэнтэй зүйл байж болдог юм бэ? Харахгүй ганц хором болчихвол салчих юм шиг санагдаад байхад"

"Чи өөрийгөө хэр алдартай гэдгээ мэдэхгүй байна уу? Шилжиж ирсэн эхний өдрөө л хамаг охид хуйлруулчихаад одоо тэднийхээ өмнө миний гарыг тас атгаад суух чинь эвгүй байна."

Харин тэр гараа зөөлөн салгаж аваад хоёр хацраас минь барин,

"Чи минийх болсон. Би чамайг өөрийнхөө хүн гэдгийг батлаж бусдад гайхуулж тэрүүгээрээ хамгаалж байна. Өмнө нь яаж гэмтэхээ шахсанаа сана Исүн. Чи миний хажууд аюулгүй." гэж хэлээд буцан гарыг минь барьж суухдаа өмнөх шигээ чанга биш сулхан бөгөөд алганы хооронд нилээн зайтай болжээ.

Би түүнийг гомдчихлоо гэж бодоод гарыг нь тас атган ямар ч зайгүй болгов. Тэрний хэлсэн үг үнэн юм байна. Үнэхээр л тавьчихвал ахиж атгалцахгүй юм шиг хоосон хүйтэн санагдана.

_____

Сургууль бол чонын үүр. Харин би бол чонотой үерхсэн хонь.

Бүхий л нүд надруу харж , хоорондоо шивнэлдэцгээнэ. Гэхдээ Жонвон хэлэхдээ түүний хажууд байгаа л бол би аюулгүй гэсэн.

Тэрийг бодоод би хөтлөлцсөн чигтээ Жонвоны араар орж бусдад харагдахгүй байхыг хичээнэ.
Гэхдээ өнгөрч. Бүгд мэдчихсэн болохоор надад нуугдах газар байхгүй.

Энэ завшаанаар л өөртөө итгэлтэй болох минь. Хаана ч явсан Жонвон гэх залуу минийх гэж хэлж чадахөар зоригтой байх хэрэгтэй.

Өөртөө зориглох үгс хэлээд Жонвоны ард нуугдахаа болин урт амьсгаа аван үүдээр орлоо.

_____

"Исүн дэлгүүр орчихоод ирье."

Жонвон 6-р цаг дээр өлссөн бололтой Никитэй ярьсаар гарав.

Гэтэл харин хүн бүр л гэнэт надруу харж намайг хар бараан үүл хумих шиг л болов.

Харин үүдрүү харвал өнөөх өмнө нь намайг гэмтээхээ шахсан шаргал үст зогсож байлаа. Тэр урд минь хүрч ирээд огт харж байгаагүй зүйлээ харах мэт сонжино.

"Исүн . . . Жонвоны найз охин болоо юу? Ийм охин сонирхдог байж. Мэдсэн бол өмнө л өөрчлөгддөг байж. Гэхдээ оройтоогүй байх. Сарын дараа гэхэд л тэр чамаас уйдаж над дээр ирнэ."

"Би..Жонвоныг сайн мэднэ. Т-тэр тэгэх хүн биш. Түүнд чам шиг охин т-таалагддаггүй"

Анх удаа л энэ шаргал үстийн өөдөөс Жонвоныг өмөөрөн үг хэлж үзэхдээ гацаж түгдрэн яг л ялагдагч шиг хариуллаа.

Харин тэр бахдалтай нь аргагүй инээнэ. Зүгээр л амнаас минь байж боломгүй үгс урссан гэж бодож байгаа байх. Гэхдээ үгүй би бүгдийг нь мэднэ.

"Хонгор минь, чи ижилхэн цагт Жонвонтой танилцчихаад надаас илүү мэддэг гэх гээд байгаа юм уу? Боль доо, амаа мэдэж худлаа ярьж болохгүй байна уу?"

"Тэгвэл чи мэддэг юм шиг заваан үгс унагахаа болихгүй юу? Жонвон минийх. Минийх байсаар ч ирсэн"

Миний хэлэхийг хүссэн ганц л зүйл.

Миний Жонвон, зөвхөн минийх!

___________

Жонвон бид 2 гэрийн зүг алхаж явна. Амьдралдаа мэдэрч буй гурав дахь хамгийн сайхан мөч.

Нэг дэхь нь багадаа Жонвоны өгч байсан хайрын захидал.

Хоёр дахь нь Жонвоны үнсэлт.

Гурав дах нь яг одоогийх. Би энэ мэдрэмжээ зогсоохыг хүсэж байна. Намрын сэвэлзүүр салхийг сөрөн намуухан орчинд гар гараасаа бариад алхаж байгаа бол диваажин.

"Хацар чинь өвдөж байна уу?"

"Үгүй ээ, чи ирсэн болохоор шууд л эдгэчихсэн."

"Одоо тэр ахиж гай болохгүй байхаа. Яаж миний хайртын хөөрхөн нүүрийг улайлгаж чаддаг байна аа?" гээд хацар дээр үнсчихэв.

"Чи ч далимдуулах юм аа."

Бид хэсэг инээлдэцгээн ахин анир чимээгүй болцгоолоо.

Харин хэсэг хугацааны дараа Жонвон ахин ам нээв.

"Чи хосын бүжигт орохыг хүсэж байсан даа. Битгий үгүй гэж хэлээрэй. Ормоор байгаа чинь илт мэдрэгдсэн. Би өнөөдөр дэлгүүр явахдаа бүртгүүлчихсэн болохоор одооноос сайн бэлдэцгээе."

"Аль хэдийн мэдчихэж ээ. Ойлголоо , чамтай л хамт бол юунд ч орсон яахав."

Сайхан юм. Намайг түшиж тулж, хамгаалах том залуутай болохоор хэзээ ч ганцаараа санагдахгүы бололтой.

"Сайн уу? Исүн. Энэ захиаг өгөхөд чи бид 2 элсэн дээр сүүлийн удаа тоглож байх болно. Юу гээч. Чи миний пэнгүг авч болно. Яагаад гээч. Би аав ээж хоёртой хамт хол явна. Тийм болохоор Пэнгүтэй тоглож байгаарай. Би эргэж ирэхдээ заавал авна шүү. Бас Исүн би хайртай шүү. Би буцаж ирнэ гэдэгтээ итгэлгүй байгаа ч намайг санаж байгаарай. Би даавал залганаа.

Ян Жонвон, Исүнд
2012.7.сарын.10"




' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now