22. Ники ба түүний найз охин.

219 37 1
                                    

Би зүгээр л олон зүйл бодсондоо хичээлээ таслан дээвэр дээр Ёнхаг хүлээн сууж байна.

Надад хичээл хийх хүсэл хүсэл төрсөнгүй. Сүүлийн хичээлийн хонх дуугарахад одоол дөнгөж тарж байгааг мэдлээ. Ээж аав хоёр мэдвэл их загнах байхдаа. 7 цагийн 3 ийг нь таслачихсан гээд

"Исүн, чи энд байна уу?"

Хойд хаалганаас Ёнхагийн дуу гарахад өөрийн мэдэлгүй суудлааса огцом өндийн түүний зүг харлаа. Удаан харьцаагүй болохоор бүр хөөрхөн, туранхай болчихож. Гэтэл миний байж байгаа царайг.

Ёнха "Хөөх чи өндөр болчихож ээ."

"Чи бид 2 чацуу шүү дээ."

Бид зүгээр л өөд өөдөөсөө хараад харцаараа ярилцаж байгаа мэт 2 өгүүлбэр солилцчихоод дуугаа хураав.

Үнэндээ яагаад бидний харилцаа хөндийрсөнийг ярих байх гэж бодсон болохоор түүнийг ярих байх гэж бодож байлаа.

"Нөгөө...юу гэвэл."

"Тиймээ би ч гэсэн наад зүйлийг чинь гайхаж байна. Үнэхээр л сайн найзууд шиг, хамт хонож бүх зүйлсээ ярилцаж аргадаж , инээлддэг байсан охид гэнэт яагаад бие биенээсээ холдчихсоныг одоо хүртэл ойлгохгүй нь."

Гайхаж байна. Харилцахгүй хэдэн сар болчихсон болохоор ийм уянгийн болчихсон юм байхдаа. Хүн ингэж хурдан өөрчлөгддөг юм гэж үү?

"Тэгэхээр одоо л ярьчихья. Олон муу хөвгүүдээс хамгаалдаг байсан ганц найзыгаа хөсөр хаячихаад хэнтэйгээ нийлээд яваад байдаг юм бэ?"

Өө..ашгүй яагаа ч үгүй байсан байж. Ёнха бол ийм л охин. Эршүүд.

Гэхдээ одоо ахлах анги болчихсон чинь гэнэт даруухан төлөв байдалтай болоод хувирчихсан.

Би гацаж ядан "Би...чамайг алдартай болчихсон болохоор...нөгөө..тэгээд тоохгүй байгаа юм байх гэж бодсон. Тэгээд л намайг чамд хэрэггүй юм байх гэж бодоо-"

"Чи яг тэнэг байхаа? Хүүхдүүдийн нүдэнд өртлөө гээд найзлахаа болино гэж боддог гэжүү! Би хэзээ ч тэгэхгүй" гээд хоёр гар нь дэлгэгдэж тэр том энгэртээ намайг тэвэрлээ. Ингэж тэврүүлэлгүй яасан удаа вэ.

"Бид эвлэрчихэв үү?"

"Тэнэгээ, анхнаасаа муудаагүй!"

Бидний энэ байдлыг эвдлэн миний халаасан дах утас чичирхийлэв.
Аваад харвал "Рики" гэсэн бичиг байв.

ТАГ МАРТАЖ! Ники Ёнхаг гуйх гэж байгаа шдээ.

"Алив, Ёнха чамайг хүн хүлээж байгаа. " гэсээр бид дээвэр дээрээс хурдхан шиг буун кафен үүдэнд ирэв.

Кафен орчин ч сайтай юм. Сургуулийн урд талд байхад би нэг ч орж ирээгүй байдаг.

"Энд!" Жонвон гараа өргөн никигийн урд суусан байлаа.

Эр эмийн дунд бид юугаа хийх билээ дээ. Аваад л харихаас. Ойртоод очвол Ники доороо өнөөхөө нуучихсан, гар нь хөлөрчихсөн сандарсан байдалтай сууна.

Хэзээ ч ийм байгаагүй хүн Ёнхагийн өмнө ноён нуруу нь хугарч байна гэж үү?

"Явья" . Би Жонвоныг зөөлөн нудраад ийн хэлэхэд тэр ойлгосон мэт нэг хоолойгоо засаад,

"Бид ч гэсэн жаахан зугааллаа. Хөгжилдөж байгаад ирье. Ники залгаарай." гэв.

Харин зүгээр гаралгүй гараас минь хөтлөөд гарсанд л гайхлаа. Гарсан ч тавьсангүй. Надад жаахан эвгүй байсан болохоор гараа салгах гэж жаахан хичээсэн ч Жонвоны тэр том гар миний гарыг бараг бүхэлд нь атгачихсан байсан болохоор дийлсэнгүй.

"Ичих зүйл юу байна. Бид бие биендээ сайн байхад. Бид үерхчихвэл юуг ч хийнэ шдээ." гээд хойш харан хонхорхойгоо харуулан инээмсэглэв.

"Тэгвэл..үнэхээр зугаалах уу?"

Сая зугаална гэж гарсан ч жинхнээсээ зугаална гэж бодоогүй билээ. Гэтэл бүр хөтлөчихөөд зугаалцгаая гэнэ шүү.

Би гарыг нь зөрүүлж атгаад "Тэгье!"

_______

Бид бусад шиг хүрээлэн орж, алсыг харагчинд суухыг хүссэнгүй.

Зүгээр автомат тоглоомын газар , интернет кафе мэтээр яван тоглож сууна. Ойр зуур идэх зүйл аван харихаар боллоо.

Жонвон "Маргааш амрана гэсэн."

"Хөөх, хэн тэгж байна."

Жонвон "Чамайг өдөр хичээл таслах хойгуур чинь захирал багш хэлсэн."

"Мэдчихсэн юм уу?" гэвэл нэг санаа алдсанаа урд минь гарч ирээд зогсчихов.

"Утсаа ч авахгүй таслачихаад кафед Ёнхатай орж ирснийг чинь бодоод чимээгүй байсан юм. Яаж 3 цаг тасладаг байна аа? Ах эгч хоёрт хэлэх хэрэгтэй юм байна даа."

"Ээ болохгүй ээ. Гуйж байна ахиад таслахгүй."

"Бодож л үзье.."

Бид ийнхүү бие биеээрээ тоглож, цагийг зугаатай өнгөрүүлснээр өдрийг өнгөрөөлөө.

Жонвонтой ингэж тухтай харьцаагүй үнэхээр удаж ээ.

________

"Никигээс зурвас ирж байна"

Том өрөөнөөс Жонвон миний утсыг барин "Уншлаа шүү" гэв.

Мэдээж Ёнхагийн тухай л байх.

"Баярлалаа Исүн , чиний ачаар би Ёнхатай үерхсэн. Дараа амттай зүйлээр дайлья. гэж л бичсэн байна. Намайг яасан болоод чамд л баярлалаа гээд байгаа золиг вэ?"

"Би чамд аваад өгчихнө. Ники арай гэж үерхэж байхад."

___________

Сайн уу? Шинэ жилээ сайхан тэмдэглэсэн үү. Би нь сайн шүү. Одооноос идэвхтэй хэсгүүд ороод дуусах болохоор жаахан хүлээж өгөөрэй.♥️

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now