18. Үдэшлэг.

245 30 1
                                    

Өдрийн явдлыг бодсоор 4 цаг болгов. Бэлдэж эхлэхгүй бол хоцрох нь.

Ээжийг авч өгсөн даашинзыг гаргаж ирэн урдаа барив. Үүнийг авч байх үед Жонвоныг ч бас харж байснаа саначихлаа. Тэр ч бас үдэшлэгт зориулж авч байсан байхдаа.

Би ер нь яагаад Жонвоноос дөлөөд байгаа юм болоо...

______

Хувцаслаад дууслаа. Нүүрээ ч будчихлаа. Анхны удаа болохоор яаж будахаа ч мэдсэнгүй. Зүгээр л будчихлаа.

Утсаа авбал 2 зурвас ирсэн байлаа. Нэг нь Жонвонаас, нөгөөх нь Хисын гэсэн байв.

Жонвон:

Очоод авья. Хүлээж байгаарай. Ярих зүйл ч бас их байна.

Хисын:

Өнөөдөр хос минь болоод өгөөч, ангийн найз аа? гэсэн байв.

Гацаанд орчихлоо. Жонвон ч бас намайг хосоо болгохыг хүсвэл яах вэ?

Хисын өмнө жилийн ханхүүгээр тодорч байсан байж одоо намайг хосоо болгохыг хүсч байна гэдэг чинь...юу гэсэн үг юм бэ?

Дрррр..

Орон дээр шидчихсэн басйан утас чичирхийлж эхлэв. Жонвон байна. Би болгоомжтой , мөн сандрангуй авлаа.

"Байна уу?"

"Исүн, би ирчихлээ."

"Надаар яах гэж байгаа юм."

"Зурвасыг минь уншчихсан байсанг харсаан. Би олон юм асууж шалгаахгүй болохоор зүгээр гараад ир. Хамтдаа явцгаая." гээд таслачихав.

Надад үг хэлэх боломж олгодоггүй занг нь яах ёстой вэ?

Гараад очвол Жонвон машинтай, бүр жолоочийн суудал дээр сууж байв. Ямар царайлаг харагдаж байгааг нь дурдсан дурдаагүй мэдээж царайлаг байна.

"Суучих."

"Би өөрөө явчих болохоор зүгээр дээ. Үдэшл--"

"Хүйтэн байна шдээ. Суу, би яах ч үгүй гэж хэлсэн шүү дээ."

Нэг л мэдэхэд би суучихсан , харин тэр машинаа асааж байлаа.

_____

Сургуулиас хол ч биш ойр ч биш гэртэй болохоор заавал төв замаар явах ёстой байдаг юм л даа. Бид удаан ч явсангүй төвөөр орж ирээд л түгжирчихсэн юм.

Жонвон санаа алдах бол би хуруугаа оролдон явна. Удалгүй утсанд зурвас ирэв.

Хисын:

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now