20. Бид шинээр эхлэж болох уу?

238 34 4
                                    

[Сэтгэл илчлэлт явагдах тул зүрхээ мэдэн уншихийг зөвлье]

Jungwon's pov.

Шөнө дунд болж байсан ч нойр хүрэлгүй тагтан дээр суув. Исүнийг яагаад надаас зайгаа барьж тэгж их дөлж байгааг мөн бодож суулаа.

Захиа үлдээж явсанаар хойш ааш нь өөр болж би үл тоогдож эхэлсэн, Ники ч бас.

Шалгаруулалтад тэнцээгүй гээд ингэж аашлах хүн биш шүү дээ. Бас намайг санах битгий хэл гадарлах ч үгүй байхад надтай энгийн харьцана гэдэг юу л бол.

"Унтахгүй юу хийж байгаа юм?"

Исүнийг ирснийг мэдэлгүй хажууд нэг зүйл дуугарахад цочисхийв.

"Цочих гэж, ямар чимээгүй юм бэ?"

"Уучлаарай...юу бодоод ийм анзааргагүй байгаа юм?"

"Чамайг."

Тэр чимээгүй болчихов. Өөрийг нь онцолж ярьхад дуугүй болчихдог жаахан Исүн хэвээрээ байна.

Одоо ч бид том болцгоож. Зан чанар байдгаасаа илүү өөр болж, харьцаа ч өөрчлөгдөх үе болсон. Бид яг тэр үе дээрээ яваа ч гэсэн...Исүн надад жаахан хүүхэд шиг л санагддаг. Үргэлж хажуудаа байлгамаар байна, хамгаалахыг хүсч байна. Хайрламаар байна.

"Чамайг...яагаад надаас ингэж их зайгаа бариад байгааг чинь бодож байлаа. Чи юу хийж байгаа юм. Унтсан гэж бодсон юм сан. "

"Чамайг гарчихсан чинь нойр сэргэсэн төдий. Одоо унтлаа." хэмээн ярианаас минь бултав.

"Хариулж болох уу, яагаад надаас ингэж их дөлөх болсныг чинь?"

Би ийнхүү асуугаад түүнрүү нэг алхам урагшлавал тэр нэг алхам хойшлов.

"Битгий. . .ойрт."

"Ойлголоо, яагаад юм? Үнэхээр болохгүй зүйл болоод л хэлэхгүй байгаа юм бишүү, надад сайн юм уу?"

Би үнэн зөв хариулт сонсох гэж худал зүйл хэлэн өөрийг нь шахаж байгаа ч энэ л зөв арга. Тэгж байж л би хуучин хэвэнд нь оруулж чадна.

"ҮГҮЙ ЭЭ! Би...чи бид 2 бүжгийн..бэлтгэгдэгч бас багш хоёрын л харьцаатай. Тийм байж танайд байх  чинь сон..ин биз дээ? Тэгээд л явсан"

"Ники бид хоёроос болоогүй хэрэг үү? Чамайг бид хоёрын гол гацсаныг чинь сайн мэдэж байна. Тэр үед сүүлийн хэдэн хоног бие муу байсан, бас зааланд Ники та хоёрын яриаг сонссоноос хойш бүр ч муудсан. Тэрнээс болж яваагүй гэж үү? Чамайг анхаарахаа больчихлоо, бүжиг алдлаа гэж загналаа, бүр сайн заахаа ч байчихсан болохоор л чи надаас уйдсан байх нь."

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें