12. Би чамд сайн.

257 34 4
                                    

Урвайсан царайтай өнөөх барилгаас гарч ирвэл түрүүхэн л амжилт хүсээд надаас илүү сандарч байсан Ники алга.

Сайн л биз. Гутарч ядаж байхад хажууд минь саад болох хүнгүй...

Бүх зүйл санасанаар болдоггүй гэдэг дээ. Никиг явчихсан байгааасай гэсэн бяцхан горьдлого минь хүртэл нуран унасан юм.

Хаанаас ч юм зайрмаг барьж гарч ирээд намайг цочоож орхив.

"Тэнэг юм уу?"

"Мэдсэнгүй ээ. Шалгаруулалт нь юу болсон бэ?" гэсээр надруу баруун гаран дахь шоколадтай зайрмагаа сунгав.

"Сайн зүйл болсон бол ийм цараытай байна гэж үү? Бас наадхыг чинь идэхгүй ээ."

"Чи дуртай шдээ. Чамд зориулж л авсан юм."

Дунд сургуульд байхад ангийн охидуудтаыгаа зайрмаг идэхээр бол дандаа шоколадтайг авдаг байж билээ. Тэр болгонд Ники таарч зайрмагийг минь газар гишиглэдэг болсоноос хойш шоколадтай зайрмаг харахаас ч дургүй хүрмээр болж дээ.

"Чи яаж намайг зайрмаг ид гэдэг байна аа?"

"Зүгээр л сэтгэл санаа чинь дээрдэх байх гэж бодоод л..." гээд улам сунгав.

Авсан зайрмагийг минь унагааж дээр нь гишигчихээд уучлалт ч шуйж үзээгүй чамаас юу ч авмааргүй байна.

Би түүнийг нь хажуу тийш ч цохиод газар унагачихав.

"Яаж байгаа юм?" гэж уурлангүй асуух бол би аль болох салганахгүйг хичээнэ.

"Олон хүн дундаас арай гэж сүүлийхийг нь авсан байхад!"

"Сонин санагдаж байна уу? Мэдээж л дээ. Би ч бас олон хүн дундаас арай хийн шоколадтайг нь авдаг байсан. Харин тэр болгонд минь нэг хүн гарч ирээд унагаачихаад ичих ч үгүй гишгэлж байхыг харах сэтгэл өвдмөөр байдаг байсан шүү."

Иин хэлээд түүнрүү харахад тэр ч газар унасан зайрмаг руу гэмшингү ширтэж байлаа. Амыг нь хамхиж чадсандаа жаахан баярлан эргэж хараад автобусны буудал руу дөхөв. Азаар суух автобус минь шууд л хүрээд ирсэн.

Ийм үед надад хэн нэгний тэврэлт л хамгийн хэрэгтэй байна. Жонвон аа, сонсож байна уу?

--

Гунигласандаа ч тэр үү, автобусанд жаахан зүүрмэглэчихэж.

Гайхмаар нь би цонх налж унтаагүйд л байсан юм. Хэн нэгний мөрийг дэрлэчихсэн байгаагаа анзаарав.

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now