10. Хуурамч найз залуу

265 29 4
                                    

Никиг бодох тусам сэтгэлд доторх шарх хөндөгдөж буй мэт болдог.

Дунд сургуульд найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлж явах байтал...

Nishimura Riki :

Хэлэхгүйг чинь мэднэ л дээ. Ганц
хариулчихад юу нь болдоггүй юм.

Айгаад байдаг юм уу?

Айх , айх , айх.

Айж л байгаа юм шиг байна. Тэр аль хэдийн хаана байгааг минь олоо биз. Ирэхээр нь яах вэ?

Жонвоныг ах гээд хэлчихмээр байгаа ч надад ах байхгүйг Ники сайн мэддэг. Хамаатны ах гэчихдэг юм билүү.

--

Доор хаалга дуугарах чимээ сонсогдоно. Түрүүлж очоод онгойлгъё гэсэн ч Жонвон хаалгатай ойрхон байсан тул онгойлгоод амжчихаж.

Дүрээрээ зогсож байх шив. Н И К И!

Жонвон цочмог тул унтаж байгаад онгойлгосон гэдэг нь илт. Үс нь арзайчихсан , нүд нь сүүмийсэн харагдана.

Харин тэр нүдээ нухласан чигтээ

" Хэнтэй уулзах вэ? " гэж асуух бол урдаас нь өнөөх Ники харж харж зогсож байснаа.

"Жонвон байх чинь?" гэв.

Жонвон хоолойгоор нь таниад хэн гэдгийг нь мэдсэн мэт дээш зөөлхөн өндийж хараад хөмсөгөө зангидав.

Холоос харж байсан ч тэднийг муу харилцаатай танилууд гэдгийг хэн ч мэдэхээр нөхцөл. Хаалганы гадаах орчин болон доторх. Маш өөр ертөнц шиг.

"Яах гээв?"

"Сайхан газар амьдардаг юм байна шүү."

Никиг асуултаас нь бултаж байхыг ажвал намайг хайгаад байгаа л бололтой. Ийш тийшээ ч нүд нь зүглэж харагдана.

"Яах гэж ирснээ хэлээч?"

"Танайд Исүн байгаа юм шиг байна. Дуудчихаач."

Доор энэ 2ыг цуг удаан байлгах тохиромжгүй юм шиг санагдаад би доош бууж эхлэлээ.

Жонвоны ард ганц ганц алхангаа очиж зогсов.

Ники намайг таньсан бололтой жуумалзангаа гараа даллаж харагдана.

"Өө Исүн."

Хэзээ язааны танилууд шиг мэндлэж байх шив.

"Чи ч том болчихож ээ. Эрэгтэй хүүхдийн гэрт амьдраад л. Аав чинь мэдвэл яана."

"Та 2 бие биенээ яаж мэддэг юм."

Жонвон ийн асуухад би сандарч орхив. Ники намайг дээрэлхдэг байсан гэвэл хэн хүнгүй бие биенээ эсэргүүцнэ биз.

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now