17. Жонвон ахиад л аварсан.

232 27 0
                                    

"Кимми. Сэрчих шиг боллоо."

"Ус цацчих."

Нүүрлүү хүйтэн ус шүрших шиг болоход л юу болоод байгааг ойлгож эхлэлээ.

"Хөөх. Нөгөө Ники Жонвон хоёртой минь учир зүггүй хамтдаа сууж хоол идэж, мэдээний самбарын урд яриад байсан охин мөн үү? Хоёулаа өмнө нь таарч байсан байхаа?"

Сайн ажиглавал урт шаргал үстэй, Европ төрхтэй охин байсан ч таньсангүй.

Бүжгийн бэлтгэл дээр байсан охин уу даа? Нөгөө их зант байна шдээ!

Би байдаг чадлаараа муухай харахыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй.

"Яах гээв?"

"Ашгүй таниа юу? Чи бараг мэдэж байгаа байх даа."

"Гол зүйлээ хэл." гэж хэлээд гараа хөдөлгөх аядтал нилээн хөндүүртэй мэдрэгдэв. Эргэн тойрноо нүдээрээ гүйлгэвэл хуучин сургуулийн арын хашаа бололтой. Хуучирсан, эвдэрсэн зүйлс их олон харагдана.

"Бүжгийнхээ багштай үй зайгүй байсан гишүүн анх удаа л харлаа. Бүр гэрлүү нь явдаг байсан гээч. Үүнийг сошиалд тавьчихвал юу болох болоо? Жонвоноор ч дуусаагүй Никитэй хүртэл ойртчихсон."

"Ойртох ий? Битгий мөрөөд."

Араас өнөөх хоёрийх нь нэг нь үснээс татав.

"Аятайхан ярь царай муут минь. Ийм царайтай байж яаж Никитэй минь хамт хоол идэж чаддаг байна аа? Бөөлжис нь хүрдэггүй юм байхдаа.."

Тэвчиж ханалаа. Би эвтэйхэн эргэж хараад өнөөх охины хөлрүү тас хийтэл нь өшиглөвөл цааш нуран одов.

"Дуугүй бай."

Тэд ахиж зулгааж татаад нүүрийг минь шинжлээ эхлэв. Мөрөн дээр минь гараа тавьж ч үзэв. Учир нь энэ талийн мөр дээр Ники өнөө өглөө гараа тавьж байсныг санаж байна.

"Хөөрхөн нь хөөрхөн л юм. Гэхдээ миний хэмжээнд бол биш." гээд мөрлүү минь өшиглөчихөв.

Би хойш сандалтайгаа унаж , ардаа басйан төмөр зүйлсыг мөргөчихөв. Эхэндээ олон төмөр зүйл унаж ирсэн ч азаар хацар зүсээд л өнгөрчээ.

Кимми ахиад урд хүрч ирээд "Жонвоныг ирж аврахыг хүлээгээд байгаа юм уу? Мөрөөддөө, тэр хэзээ ч чамайг зүглэж ирэхгүй."

Тэр ингэж хэлчихээд нөгөө мөрлүү минь ахиад өшигллөө. Одоо өвдөлт мэдрэгдэж байна шүү. Ийм охин гэдгийг нь гадарлаж байсан ч бүр ингэдэг гэдгийг бол үнэндээ л таасангүй.

Харин удалгүй арын хашааний хаалга дуугарах нь сонстов. Мэдээж ард болохоор би харж чадахгүй нь.

"Ж..Жо..Жонвон!"

Жонвон бололтой. Тэр нааш дөхөж ирээд Киммид тулж зогсов.

"Чи ч бас мөрөөддөө. Чи л Исүний хэмжээнд биш. Намайг түүнийг зүглэж ирэхгүй гэнэ ээ? Харж байна уу, одоо би энд байна."

Кимми шүлсээ залгиад байдгаараа цайчихсан арагшаа ганц 2 алхлах нь нүдний үзүүрт харагдана.

Удалгүй гүйгээд л явчихав. Тэд замдаа бараг уйлах байхаа.

Жонвон дөхөж ирээд миний арын хүлээсийг хөлийнхтэй тайлахдаа санаа алдсаар л байсанд би бага зэрэг гайхлаа.

"Надаас яагаад дөлөөд байгааг чинь мэдэж болох уу?"

Би ингэж асуух байх гэж гадарлаж байсандаа ч тэр үү нэг их сандрахгүйг хичээж байлаа.

Учир нь би одоо ч түүнд сайн хэвээрээ байх. Тийм болохоор би дуугарахыг хүссэнгүй.

"Хариулахгүй гэвэл яахав ээ. Би ойлгож байна."

"Үгүй ээ. Би зүгээр...Надад хугацаа хэрэгтэй."

"Чи бүжиглэмээр л байгаа биз дээ? Өдрийн самбар дээр байс--"

"Орооцохгүй ээ. Би бүжиглэхээ больсон."

Би ингэж хэлээд Жонвоныг орхиод өнөөх балгасаас холдов. Гэртээ харих гэсэн биш азгүйтсээр байгаад ирэх шив...

______

note: Хувийн асуудал биш ч , 1 фэндомын асуудалтай байгаа учраас
энэ долоо хоног оруулж чадахгүй юм шиг байна 😭

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now