13. Өвдчихлөө.

244 27 0
                                    

Ахх... Ямар тэнэг өдөр вэ? Яагаад олон зүйл давхаралдаж болоод байгаа юм бэ? Гуйя намайг энэ бүх зүйлээс аварч болох уу..

Өөрөө үерхэж байгаа гээд хэлчихье гэчихээд , хэлчихсэн байх гэж. Намайг яаж байдалд орсныг мэдэхгүй л байх даа. Намайг миний найз залуу болоод жүжиглээд өг гэж гуйсан юм шиг л болгочихлоо шүү дээ.

Би гомдож байна, уурлаж байна. Одоо хэнтэй ч баймааргүй байна. Ийм үед угаасаа хэн ч намайг яасныг минь мэдэхгүй. Тийм болохоор саад болох хүн ч байхгүй.

Тэгэхээс тэг гэсэн шиг Жонвон залгах нь тэр. Хэцүү байхад яагаад залгаад байгаа юм бэ!!

" Байна уу?"

Нэг л мэдэхэд миний гар хөдөлсөөр дуудлагаа авчихаж. Хоёр нүүрт.

" Исүн буугаад ирээч "

" Яах гээв? Ники та хоёр надаар тоглохоор шийдсэн бололтой."

Гар хөл минь салганан байж түүнд ингэж хөндий ярьж байгаа минь энэ билээ. Үнэхээр чадахгүй юм байна. Би ... хэзээ ч Жонвонд уурлаж чадахгүй юм байна.

" Уучлаарай. Би хэлье гэж хэлээгүй шүү."

" Бүгд л тэгээд байдаг юм. Чи хэлье гээгүй юм бол чиний ам өөрөө хэлмээр санагдсан байх."

" Үгүй ээ. Исү--"

Үгийг нь дуусгалгүй таслаж орхилоо. Би ч хатуу сэтгэлтэй юм даа.

---

Ганцаараа унтах оролдлого минь бүтэлгүйтэж эхлэлээ. Энд тэндээс хүн хараад байгаа юм шиг үнэхээр эвгүй. Гэрлээ асаачихсан байгаа ч надад нөлөөлөхгүй нь.

Ники явчихсан болохоор Жонвон өнөөдрөөс өөрийнхөө өрөөнд унтаж эхлэхээр болсон байх. Сайн дураараа намайг мэдээд өрөөнд минь ороод ирэх хүн биш.

Өдөр хүртэл ам зөрөлдөхөө шахсан байтал угаасаа яаж дуудах билээ дээ.

Гэхдээ л унтахгүй бол өглөө бэлтгэлд явж чадахгүй шүү дээ. Аав ээж хоёр хурдхан ирээсэй.

--

Айдсаа даваад унтлаа гэж бодсон ч яасан гээч...

Жонвон хажууд хэвтэж байна! Намайг унтуулсан бололтой. Би тэврүүлж байна гэж зүүдлээд байсаг ч үгүй байжээ. Бодит зүйл байсан байхад зүүд гэнэ шүү.

Тасралтгүй ширтэнгээ юм болож байх зуур Жонвон нүдээр аажмаар нээх нь харагдана. Ийм үед яахараа зүрх минь амаар гарчих нь холгүй байдаг байнаа!

Тэр намайг хараад гайхах байхдаа. Өчигдөрхөн л уурлаад байсан охин өнөөдөр хажууд нь хэвтэж байхад тасралтгүй ширтээд тэр байтугай шүлсээ гоожуулчихсан байгааг харвал юу болох болоо!

" Исүн.."

Тэр нойрмог хоолойгоороо миний нэрийг дуудав. Бурхан минь, намайг дотроос минь алж байна. Би л ганц Жонвоны нойрмог хоолойг сонсож байгаа нэгэн нь! Ганцхан би..

"Уур чинь гарсан уу? Тайлбарлах боломж ч өөртөө олголгүй чамайг уурлуулсанд уучлаарай. Хэдхэн хором утсаа барьж байсан бол би тайлбарлаж чадах байсан юм."

Үгийг минь залгиулэ орхилоо. Би үнэхээр яаруу юм байна. Хан нэгний үгийг сонсолгүй өөрөө шийдвэр гаргачихсан байж. Тэнэг , тэнэг!

" Уучлаарай Жонвон аа.. Үгийг чинь ч сонсолгүй."

Би ийн хэлээд хөнжилдөө шигдэхэд тэрний гар дээр минь товшиж байгаа мэдрэгдэв. Харин хааяа нэг ханиалгасаар байгаа нь санаа зовоож байлаа.

" Ники чамд сайн гэсэн учраас сэтгэлээ илчлүүлэх боломж өгсөн юм. Тийм л болохоос би чамайг Никид т тавьж явуулахыг хүсэхгүй байна." гэсээр ахин ханиалгав.

Одоо хайр дурлал яахав ээ. Жонвон ярьж дуусаад л тасралтгүй ханиалгаж байв. Хоолой нь сөөнгөтсөн бас нойрмог сонсогдож байгаа нь өөр зүйлийг илтгээд ч байх шиг. Никиг ирдэг өдөр хүртэл бие нь нилээн суу харагдаж байсан. Яагаад анзаардаггүй билээ?

" Жонвон аа , зүгээр үү? Ханиалгасаар л байх юм."

"Би зүгээрээ".

Худалч! Нүд нь доогуураа хөхөрчихсөн, уруул нь хатчихсан нүүр нь цайчихсан байхад хэн зүгээр гэх юм бэ?

Би хурдхан шиг эмийн хайрцгаас халуун хэмжигч аван халууныг нь хэмжиж эхлэв.

Үгүй байлгүй дээ. 40 хүрэх нь байна шүү дээ.

" Ян Жонвон! Ийм удаан өвдчихсөн байсан юм бол надад яагаад хэлээгүй юм бэ?"

" Чамайг шалгаруулалтаа сайн өгөөсэй гэж хүссэн юм."

" Тэр одоо чухал гэж үү? 40 хүрчихсэн байхад! Өвдөж байж бэлтгэл хийсэн байх юм. Жонвонаа санааг минь битгий зовоогоод бай л даа."

" Жонвон аа?"

Нэг л мэдэхэд би өөрөө өөртэйгөө ярин нүүрээ даран сууж байхдаа Жонвоныг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг гайхсаар өөрлүү нь харав.

У-ухаан алд-чихсан байна!!!!

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now