21. Ники ба түүний өрөөсөн хайр

237 32 1
                                    

Leesооn's pov .

Өглөөний цайны үнэрээр Жонвоны өрөөнөөс гарав. Харин тэр үед өрөөний эзэн гал тогоонд өндөг, зайдас шарж байсан юм.

"Ямар эрт сэрсэн юм. Амралтын өдөр байхад"

"Чамайг ингээд хоол хийгээд байхаар сэрэхгүй байна гэж үү? Үнэрээр нь л сэрчихлээ."

"Тэгвэл хүрч ирээд идээрэй. Болчихсон"

Жонвонтой өчигдөр учраа ололцож, мөн бага байхад сайн хандаж байсан ганц найз минь гэдгийг мэдсэн болохоор харьцахад асуудал гарсангүй. Гэхдээ эвгүй байна. Өчигдөрийн хэлсэн үгнүүд нь бодогдоод салахгүй нь.

"Чи надад тийм л үнэ цэнэтэй."

"Ядаж л би чамайг хамгаалмаар байна"

Аа...Битгий байн байн бодолд минь орж ирээд байлдаа. Ингэхээр урдаас нь хараад юм идэх ч хэцүү санагдаж байхад.

"Идэхгүй юм уу? Юм бодоод л суугаад байх юм"

"Аан, иднээ.."

____________

Аяга таваг болон гал тогоонд байсан бохир зүйлсийг цэвэрлэх хооронд Жонвон гарч идэх зүйл, амттан авчирна гэж зөрсөөр байгаад гарчихсан. Багын л тийм байсан хүү яг л байна даа. Тэгчихээд хамгаална гэнэ шүү.

"Яаж өндөг шарахаараа ингэж тосоо үсчүүлдэг байна даа." хэмээн үглэсээр цэвэрлэж эхлэв. Үнэндээ тэр хавиар угаагаагүй халбага, аяга , таваг гээд олон юм байсан. Тэр болгоныг нь нэг нэгэнгүй цэвэр болгоод жаахан амрах гээд буйдан дээр суув.

Удалгүй хонх дуугарлаа. Жонвон баймаар юм. Өөрөө онгойлгоод орж ирэхгүй заавал хонх дараад, тийм их зүйл авчихсан юм байхдаа.

"Зүгээр ороод ирэхгү--, НИКИ?"

"Исүн? Юу хийж байгаа юм, Жонвонтой харьцахгүй гээд үхчих гээд байсан гэрт байж байх юм."

"Хэн, хэн үхнэ гэсэн юм. Ч-чи өөрөө юу хийж байгаа юм!"

"Тийм бол боллоо доо. Чи байгаа нь ч сайн хэрэг. Жонвон байна уу?"

"Жонвон та хоёр ч сайн найзууд болчихож ээ. Тэр одоо ирнэ. Чи ороод сууж бай."

_______________

Удалгүй Жонвон ч ирж бид бүгд том өрөөнд сууцгаалаа.

"Та хоёр юу болоод ахиад цуг амьдардаг болчихоо вэ. Үерхээд байгаа юм уу?"

Никигийн асуусан асуултад би л ганцаараа ууж байсан зүйлдээ хахаж цацан сууж байхад Жонвон юу ч болоогүй мэт ундаагаа шимэн сууна.

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now