4. Салмааргүй

351 41 0
                                    

"Юу Жонвон аа..."

Баярлалаа гэж хэлэх гэсэн ч үнэндээ амнаас юу ч гарахгүй байсан. Аргагүй шүү дээ . Харанхуйд орилох шахам газар тэрийж суугаад , бас тэврүүчихээд яаж ичихгүй байх билээ.

"Хэлэх юм байгаа юм уу?" гэх Жонвоны дуу гарахад дуудчихаад юу ч дугараагүйгээ санав.

"Юу..тэгэхээр байнаа..нөгөө" 

"Баярлалаа гэж үү ?"

Хөөх Ян Жонвон. Ямар үед юу гэж хэлэхээ сайн мэдэх юм аа.

"Тийм ээ."

"Би зүгээр л харанхуйд давчдаад байдаг юм. Тэгээд сандарсандаа л.."

"Зүгээр дээ. Надад яг чам шиг найз байдаг байсан юм л даа. Дандаа тэвэрч өгөхөөр тайвширчихдаг байсан учраас чамайг ч бас тэвэрвэл зүгээр болох юм шиг мэдрэгдсэн. Зөвшөөрөлгүй тэвэрсэнд уучлаарай."

Бид нилээн яриа өрнүүлж гэрийн маань гадаа ирэхэд яагаад ч юм тэрнээс салмааргүй санагдаж байлаа. Учир нь зүгээр л хамт байхад тухтай санагдсан.

"Айсны дараа нэг хэсэг айдас дарагддаггүй гэсэн. Тийм болохоор унтаж чадахгүй байвал над руу яриарай."

Тэр ингэж хэлээд утасныхаа дугаарыг өгөөд гүйчихсэн. Жаахан нүүр улайж өөрийн мэдэлгүй инээмсэглэчихсэн зогсож байснаа үнэхээр мэдээгүй.

Магадгүй нада... Айн ? Исүн юугаа бодоод байдаг тэнэг вэ !

·    ·      ·      ·      ·     ·      ·      ·     ·     ·      ·   

Унтахаар зэхээд хэвтэх гэсэн ч чадаагүй болохоор аргаа бараад Жонвон луу залгав.

1...2...3....4 АВЧИХЛАА.

"Байна уу ?" 

                                            "Б.б...байна"

"Аан Исүн. Яасан айсаар л байна уу?"

Мэдээж тийм гээд хэлчихвэл илт, үгүй гэсэн бол зүгээр л залгах шалтаг гаргасан болно. Тиймээс..

"Магадгүй..бага зэрэг..Гэхдээ т-та унтахгүй юм уу?"

"Та гээд хэрэггүй дээ. Х-хоёулаа нас чацуу. Өөрт эвтэйхнээр л дууд"

Тэр ч бас ичиж байгаа бололтой. Ээрч байна.

"Тэгвэл Жон-жонвон аа! Унтахгүй юм уу?"

"Чамайг унтахаар унтья"

Ямар найз залуутайгаа ярьж байгаа юм шиг санагдаж байна аа.

.      .        .      .       .       .       .       .       .    .

Бид 2 ярьснаас бараг л 2 цагийн дараа би ч унтаж. Утас яаж тасарсныг мэдэхгүй ч магадгүй нэгж дууссан байх. Эсвэл Жонвон багш тасалсан байх.

Мессеж хэсэг рүү гээ ороод харвал:

' Унтасны чинь дараа салгачихсан шүү. Нэгж чинь дуусчих байх гээд. Өглөө босоод уншаарай. Бэлтгэлдээ ирэхгүй байсан ч болно. Дараа нь нөхөөд бэлдчихье. ;) '  гэсэн байлаа.

Хүнд яаж санаа тавихаа маш сайн мэдэх юм. Яаж чам шиг болох вэ Ян Жонвон.?

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now