23. Анхны үнсэлт биш.

227 35 3
                                    

Юу гээч...

Бид хэдэн сарын өмнөх шиг хамтдаа бие биенээ тэврээд шөнөжин юм ярьж хэвтэж бараг л үүр цайж байхад гүн нойрондоо умбасан байх.

Хичнээн гуравхан цаг унтсан ч бүхэл шөнөжин унтчихсан юм шиг бие минь сэргэсэн. Ойрын хэдэн хоног хэзээ ч тийм тухтай нойрсож байсангүй.

Хамгийн сонирхолтой нь би өглөө яаж сэрсэн тухай. Юу ч уугаагүй, юу ч идээгүй байхад уруул минь гэнэт амь орж байгаа ургамал шиг чийгтэж сэрсэн.

Өөрөөр хэлвэл Жон..вонд үнсүүлж сэрсэн гэсэн үг. Түүнээс болж би өдөржингөө ичиж, хацар минь улаан явсан байх.

Харин Жонвонд хөгжилтэй байгаа юм шиг харчихаад л инээгээд хүн шоолоод байв.

"Бит-Битгий инээгээд бай."

"Өглөөний зүйл одоо хүртэл тийм эвгүй байна уу?"

"Боль гээд байхад."

"Анхны үнсэлт чинь болохоор уу? Ичих зүйл биш шүү дээ." гээд хоёр мөрнөөс минь бариад өөрлүүгээ харуулав.

"Анхных бишээ." гээд хариу хэлвэл Жонвоны царай гэнэт барайн , яаж над шиг даруухан охин анхны үнсэлтээ өөр залууд өгчихсөн байгааг гайхаж буй мэт царай гаргана. Мөн хөмсөг зангидав.

"Тэгээд...хэнд?"

Тэр өөрийгөө санахгүй байгаа бололтой. Бид салахынхаа өмнөх орой элсэн дээр тоглож байхад Жонвон надад чихэр болон гараар бичсэн захидал өгөөд уруул дээр үнсчихээд гүйж байсан юм. Тэр орой захиаг нь уншиж уйлж байсан.

" Жонвон эргэж ирэхгүй болохоор намайг үнсчихээд зугтаасан байх " гээд л.

Би нэг мөсөн түүнээр тоглохоор шийдэж "Хисын, миний анхны үнсэлтийн эзэн"

Жонвоны царай улам барайн уурлаж буы нь илт нүүр нь улайж хөмсөгөө бүр илүү зангидсаар л байлаа. Тэр мөрнөөс барь гараа хүчтэй буулган сууж байсан буйдан руугаа буцан ууртайгаар хөлөө дэвслэн суув.

"Яасан бэ, Чиний ч гэсэн анхны үнсэлт биш биз дээ. Тийм байж уурлах хэрэг юу байна аа?"

Тэр надруу сонин харж байснаа "Уурлах хэрэг юу байна аа?? Уучлаарай өөрт чинь өглөөнийх миний анхны үнсэлт гэж хэлэхээ мартсан бололтой. Битгий ойртоорой гэсэн хүнтэй бүр үнсэлцчихсэн байдаг. Би л чамайг хайрладаг нь юм байна."

Тэр хошуугаа унжуулан өрөөндөө орон хаалгаа савав. Нилээн уурлаж.

Араас нь орвол тэр орныхоо дээд талыг налсан байдалтай гараа хумин суусан байлаа.

Уурлаж байгаа нь ч ийм эгдүүтэй байхад би Хисынтэй үнсэлцэнэ гэж үү? Ийм сайхан залууг орхичихоод шүү.

Би хажууд нь очиж мөрийг нь налж хэвтэв.

"Анхны үнсэлтийн жинхэнэ эзнийг хэн гэдгийг мэдмээр байна уу? Таах гээд үз. Чиний надаас ч сайн мэдэх хүн." гэв. Харин тэр бодолхийлснээ хүн цочтол босоод,

"Ники юм байна тийм үү?"

"Хөөе! Тэр тэнэгтэй үхсэн ч үнсэлцэхгүй!"

"Тэгээд хэн юм бэ!!"

Жонвоны тэвчээр барагдсан бололтой бараг л хашгичих хэмжээндээ хүржээ. Би ч тоглож ханалаа.

"Чи шүү дээ. Ганцхан би л санаж байгаа болохоор ямар сонин мэдрэмж вэ? Надад захиа өгчихөөд л гүйгээд явж байсан жаахан хүүхэд хааччихсан юм.."

Тэр ахиад л бодов. Тэгээд санасан юм уу яасан юм өрөөгөөр дүүрэн толгойгоо барьж орилоод л сүүлдээ ядарсандаа ч тэрүү орон дээр тэрийн хэвтлээ.

"Уучлаарай, баахан хардчихлаа."

"Миний Жонвони. Зөндөө уурласан уу? Чамайг өөрөө саначих байх гэж бодоод л тоглочихсон юм."

Намайг ингэж хэлсний дараа тэр чимээгүй болчихов. Хэсэг байж байгаад,

Жонвон "Эхний өгүүлбэрээ ахиад хэлдээ" гэлээ.

Би ч түүний хэлснээр "Зөндөө уурласан уу?"

"Үгүй, өмнөх нь"

"Миний Жонвони.."

Жонвон өндийн босоод нүүрээ дараад хэсэг суусанд би гайхан мөн бослоо. Яасныг нь мэдэхгүй ч ямартай ч уйлаагүй байна.

Ахиад уурлачихсан юм болов уу?

"Жонвон аа, яачихав аа"

"Ичиж байна. Исүн аа, зүгээр үерхчих үү?"

Гэнэтхэн нүүрээ дарж байснаа хоёр гараа нүүрнээсээ салган ахиад л мөрнөөс минь зуурчихав.

"ҮЕРХЬЕ КИМ ИСҮН!"

________

🫰🏻

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now