11. Шалгаруулалт.

250 27 0
                                    

Өглөөг сайнаар угтсангүй. Өчигдөр Жонвонтой сайн харилцаагүй байсан дээр нэмээд Ники ирээд бүр хоносон болохоор яасан ч сайхан санагдахгүй байна.

Бүр хуурамч найз залуу минь болох хүн минь доор унтаж байдаг. Нөгөө Ники нь хэр удаан энд ингэ байх гээд байгаа юм болдоо..

Орноосоо нойрмоглон босоод Жонвон дээр гишигчихгүй гээд зөөлөн алхсаар хаалгаар гарав. Бодвол өглөөний цай бэлдэх ёстой байлгүй гэж бодоод доош буутал..

ЭЭЖ МИНЬ! Ники гэнэт урдаас минь гараад ирсэнд цочиод , орилж эхлэв. Миний энэ чанга дуунаар Жонвон ч сэрсэн байхдаа.

"Тэнэг амьтан минь, хүн алах чинь дутаа юу?"

"Би зүгээр ариун цэврийн өрөө орох гэж байлаа. Чамайг бууж ирж байна гэж мэдсэнгүй."

Жонвон сэрсээ бол буугаад ирчих байсан байх. Гэхдээ унтаж байгаа бололтой чимээ ч гарсангүй. Өчигдөр бие нь муу харагдсан, бас надад бүжиг зааж байгаа гээд ядарч байгаа болохоор түүнд унтах л хэрэгтэй.

Никирүү харах ч үгүй цааш яваад хоол бэлдэх гэсэн ч ширээн дээр аль хэдийн бэлэн болсон байна. Бодвол Ники хийгээ биз.

"Наадхаа идчих, би өглөө босоод бэлдсэн юм"

Би түүний бэлдсэн зүйлийг дуртай дургүй идэж байснаас өөрөө л бэлдсэн дээр.

"Зүгээр дээ. Юм идэх хүсэл алга." гээд хөргөгчнөөс зайдас аван хальслаад идэж эхлэв.

"Зөрүүд юм"

"Чамд л тэгж санагдаж байгаа юм."

"Жонвонтой үнэхээр үерхдэг юм уу?"

"Тэгээд үерхээгүй гэх гээд байна уу? Бид удаж байна."

Өчигдөр л сандарч, тэвдээд байсан хүн өнөөдөр хайччихаа вэ? Сайн болохоороо ичихгүй худлаа ярьж байгаа юм болов уу?

Эсвэл зүгээр л ингэх ёстой болохоор цаанаасаа тэгээд байгаа байх л даа. Эвгүй л юм. Нөгөөдөр гэхэд л шалгаруулалт болох гэж байхад миний байж байгаа царайг дээ!

"Чи надтай уулзаж яах гэж байсан юм."

"Зүгээр уулзмаар санагдсан юм. Хэдий хол байсан ч бид зурвасаар л харилцдаг байсан. Бүр 5 жил шүү дээ. Тэгээд ядаж уулзья гэж бодсон чинь Жонвоныд байж. Харин олоход хялбар байсан шүү."

"Ямар харилцаатай байснаа мэдэж байж уулзах гэж байдаг. Ичих нүүргүй юм аа."

"Эрт дээрийн зүйлийг алдаа гэж бодоод тас мартчихаж чаддахгүй санаад л яваад байдаг чи л ичдэггүй нь юм биш үү?"

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now