5. Ингээд л үхнэ гэж үү ?!

334 41 4
                                    


"БҮХ КПОП СОНСОГЧДИЙН АНХААРАЛД :

БигХит нь 5 дугаар сарын 25 нд онлайн сонгон шалгаруулалт явуулах тул та бүхэн идэвхтэй оролцоно уу ! Ковид-19 өьчиний улмаас онлайн байдлаар зохиогдох учир элдэв гомдол хүлэөж авахгүй.
   
                                              -БигХит"

Эхх ? Яаж 2 долоо хоногийн дотор би бэлтгэл хийх юм бэ. ААШ цагийг нь тулгаж хэлээд. Над шиг мод шиг хөдөлдөг хүүхдүүдийг бодтод уртсгаж болохгүй л юм байхдаа. Галзуурах нь ээ !!

Бодол болоод бэлтгэлийн заалруу ганц, ганцаар алхан явж байхад араас Жонвон дуудлаа.

"Исүн ! Удахгүй БигХит бэлтгэгч шалгаруулах юм байна чи орох хэрэгтэй гэж тест нь дээрээ бичсэн байсан. Яах бодолтой байна даа."

"Мэдээж туршиж үзэх хэрэгтэй шдээ. Бэлтгэл хийсэн ч надад хоёр долоо хоног багадна. Туршсан ч тэнцэхгүй байхвий гэж санаа зовоод байна. "

Жонвон чинь сайн багш. Түүний өмнө ингэж хэлэх ч булшаа ухаж байгаа юм шиг санагдаж байна.

"Уучлаарай Ким Исүн. Би хажууд чинь байхад бүжиг бол долоо хоногийн ажил гэж мэд. Харин чи яаж сурахаас л шалтгаална шүү дээ."

Иччихлээ.

·     ·     ·      ·      ·      ·           ·    ·    ·  · ·  · ·   · · · ·  · ·     · ·   · · ·

"Үгүй ээ! Алив харж бай. Хөлөө яг энд тавиад гараа араасаа гаргаад ир "

"Ингээд үү?" 

Бид бараг л 3 хоног шахуу хичээллэж байна. Гэтэл сурж байгаа зүйл нэг ч алга.

"Өнөөдөртөө өнжье" гээд Жонвон урт амьсгаа аван цааш явахад би өөртөө их л гэмшлээ. Үнэхээр би л чадахгүй байгаа нь юм байна.

"Уучлаарай маргааш ахиад хичээх болноо. Болгоомжтой хариарай."

Би өөрсдийгөө нилээн дотно болсон гэж бодсон ч энэ үед л анзаарлаа. Бид бие биенээ одоо хүртэл мэдээгүй явсаар л байгааг..

。 。 。

Сэтгэл санаагаа дээрдүүлчихээд зайрмаг долоонгоо алхаж байлаа.
Гэтэл ард алхаатай минь давхцаад өөр нэг хүний алхаа сонсогдоно. Жаахан айгаад хурдалсан ч тэрнийх ч мөн адил.

Сандраад утсаа арай хийн асаагаад хамгийн эхний зурвас бичсэн хүнрүүгээ ахин зурвас бичив. Бурхны авралаар энэ Жрнвон байсан.

"Би бэлтгэлийн заалны ойролцоох  дэлгүүрээс гараад чигээрээ явж байна. Гуйя туслаач намайг нэг хүн дагаад байх шиг байна аль болох хурдан.."

Зурвас биччихээд өөрийгөө аль болох баригдчихгүйхан шиг л байлгахыг хичээв.

Тэр над руу бага багаар хурдан ойртож байгаа нь мэдэгдэж ингээд л үхэх юм байна гэсэн үг л толгойнд минь бууж ирж байна.

1..2..3...Би баригдчихлаа гэж бодоод нүдээ тас аничихсан байсан учраас юу болж байгааг ч мэдээгүй.

Нэг л мэдэхэд өөр хэн нэгний гар намайг тэвэрчихэв. Жонвоны гар.. дулаахан байсан. Яг л аав маань тэвэрч байгаа юм шиг.

"Зүгээр үү ? Гэмтээгүй биз дээ, чамайг цохьсон уу? Тэр чамайг яг цохих гэж байсан. Гуйя дугараач дээ Исүн."

Тэр миний төлөө санаа зовж байна.
Миний мөрнөөс барьчихаад надад санаа тавьж байна. Би чамд сайн болчихсон уу?

"Айсан ! Чамайг ирэхгүй байх, ахиж чамтай бэлтгэл хийхгүй болчихвий гэж айсан. " Зүгээр л нулимс урсаад байсан учраас юу ч хэлж байгаагаа мэдэхээ больчихсон..

.           .             .

"Тэгээд ядаж ойр хавьд чинь хүн байгаагүй нь аймар юм сс. Ахиж ганцаараа битгий хариарай. "

"Өөр хэнтэй харина гэж? Надад эндээс цуг явах найз байхгүй."

"Би чамайг хүргэж өгье.Өнөөдрөөс хойш. За босцгоое. Танайх руу явья"

Ээж аав хоёр ангийн аялал гээд 3 хоногоор явчихсан учраас гэрт маань хүн байхгүй. Бүр түлхүүр ч өгөөгүй гээд боддоо. Охиндоо хатуу гэхэд ийм ч хатуу байж болохгүй юм байгаа биз дээ.

"Манайд хүн байхгүй ээ. Би буудалд өрөө захиалчих болохоор ойр хавьд түр хугацаанд хоноглох буудал руу дөхүүлээд өгөөч"

"Энэ хавьд байхгүй л байх."

" Тэгээд өөр хаана .."

"Өнөөдөртөө манайд өнжчих. Манайд надаас өөр хүн байхгүй учраас санаа зоволтгүй."

A/N: Утасны асуудлаас болоод ойрдоо жаахан удаах юм шиг байна. Бичвэр маань их энгийн ч гэсэн цаашдаа сайн хийхийг хичээх болноо. 

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now