8. Шуурхай бэлтгэл

275 32 4
                                    

Одоо хайр дурлалдаа автах цаг биш ч гэлээ, би Жонвонд сайн болсоноо мэдэрч эхэлсэн.

Гэхдээ одоо сонгон шалгаруулалт болоход долоохон хоног үлдсэн байхад бэлдэхгүй бол болохгүй. Хэрвээ тэнцчихвэл Жохвонд сайн гэдгээ хэлсэн ч үерхэж чадахгүй, одоо хэлсэн ч хэрвээ үерхвэл удалгүй сална.

Хэлэхгүй байсан нь дээр юм байна.

_______________________________________

Зүгээр холоос харахад л зүрх хүчтэй цохилоод байхад яаж тулж ажиллах юм бэ!

"Юу..багшаа! 7 хоногийн дараа шалгаруулалт болно. Та надад ахиад зааж болох уу?" хэмээхэд

Жонвон " Чи ойрд сайжирч байгаа. Тиймээс хурдан сурах байх зааж өгнөө." гэснээ чихэнд минь ойртоод

"Орой тарахад шууд хаалгаа барьчихдаг болохоор манай гэрийн доорх зааланд бэлдье" гэв

Эрэгтэй хүүхэдтэй хоёулахнаа, тэгсэн бүр гэрийх нь доор шүү дээ.

Завсарлагааны цагаар коридорт явж байтал нөгөө л нэг Кимми урдаас ирж харагдав.

Зүгээр зөрөөд өнгөрөх гэсэн боловч намайг гурвуулаа нийлж хашч зогсоод холдуулахгүй байв.

Би " Юу хэрэгтэй юм?"

Кимми "Өдрийн хоол хүртэл ижилхэнийг авчираад л. Санаандгүй гэхэд биш юм шиг л байсан даа. Жонвонтой ямар холбоотой юм?"

Би "Жонвон багш чамд хэлсэн юм шиг л санагдах юм. Бид хөршүүд гэж"

Кимми "Би худлаа ярьсаныг нь мэднээ. Олон хүмүүс л байсан болохоор тэр. Зүгээр хэл үгүй бол алчихна шүү!"

Би "Алвал ал. Чадах юм бол" гээд янзийг нь үзсэн аятай хэлтэл үнэхээр алгадчихав.

Өөрлүү нь хартал нөгөө тал руу минь. Хэнд ч алгадуулж үзээгүй надад хэцүү байгаа ч сурчихсан юм шиг харагдахыг хичээнэ.

"Хэнийг алгадаад байгаа юм!" хэмээх чанга хоолой бид нарыг салгахад хүргэв.

Жонвон байх гэж бодсон ч үгүй байж. Аав байна!

"Ааваа!" гээд гүйж очоод энгэрт нь тэврүүлээд уйлав. Аав маань намайг тайвшруулж байх хооронд нөгөөдүүл чинь явчихман байх нь тэр.

Аав маань энд Жонвонтой уулзах гээд ирсэн байлаа.

Өрөөнд ороод Жонвоныг аваад гарав.

[ААВЫН ТАЛААС]

Аав "Уулзалгүй удаж ээ! Жонвон минь"

Жонвон "Сайн байна уу ахаа? Уджээ. Бараг л дунд ангиас хойшоо уулзаагүй юм уу даа?" гээд хэлээ язааны аав хүү 2 шиг л ярилцаж гарав.

Аав "Исүн чамайг гэж мэдэж байгаа юу?"

Жонвон "Одоохондоо мэдэхгүй байгаа. Удахгүй хэлэх бодолтой л байна"

Аав "Тиймүү? Сая ирж байхад нэг шар үстэй охин охиныг минь алгадчихсан зогсож байсан. Арга хэмжээ аваарай Жонвон минь. Эгч бид 2 нь дараа сараас гааш ирэхгүй байх. Исүнийг гэртээ байлгаж байгаарай.Ах нь явлаа." гээд явчихав.

[МИНИЙ ТАЛААС]

Аав юугаа ч ярьсан юм байгаан. Танихгүй хүнтэй.

Гаднаас орж ирэхэд нь юу болсныг асуутал ахиад чихэн дээр минь ирээд

"Чамайг манайд бай гэж байна лээ" гэв. Танихгүй хүнд намайг даатгадаг хүн биш л юмсан аав минь.

Харин одоо хөмсөгөө зангидчихсан зогсож байна.

"Су Кимми. Уучлалт гуйх уу? Арга хэмжээ авхуулах уу?" гэдгийг сонсоод л аав маань хэлсэн гэдэг нь мэдэгдэв.

Урд минь дурамжхан ирэх Киммиг хараад л жихүүдэс хүрнэ.

"Уучлаарай!" гэчихээд хаалгаар гаран гүйн одов.

Жонвон "Бусад нь тарцгаа."

_____________________________________

"Исүн явья" гээд бид түүний гэрийн зүг хөдлөлөө.

Олон зүйл ч туулж байна даа!

Гэрийх нь доор гэсэн байхад урд нь зогсчихоор нь гайхаад лавлан асуутал...

БҮР ГЭРТ НЬ БАЙДАГ ГЭЖ ҮҮ? Янзтай!

Бүжгийн заалнаас ч том тэрний доод давхарын өрөө.

Жонвон "Энд хоёулаа 7 хоног сайтар бэлдье"

Би " Би хичээх болно оо Жонвонаа!"

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Onde as histórias ganham vida. Descobre agora