3. Царайлаг царай

376 42 1
                                    

Бид заалыг тойрч суун бие биенээ танилцуулж байлаа. Яг л урд талд минь байсан цагаан урт үстэй охин босж ирээд хоолойгоо зассанаа "Сайн байна уу? Намайг Кимми гэдэг. Овог маань Су. Гадаадад бүжиглэдэг байсан ер нь бол та хэдээс дутхааргүй бүжиглэдэг."  гээд суух гэж байснаа болиод ахин "Жонвон багшаа! Бид чацуу юм чинь зүгээр нэрээр чинь дуудчих уу? Та хэд дүгээр сарых юм?" яаснаа алдсан охин ч болдоо. Эрээ цээргүй юм. Багштайгаа ингэж харьдаг охидыг гайхах юм.

"Юу..2-р сард төрсөн" гээд Жонвон багш дуугарахад "Омо омо. Би 7 сарых шдээ. Тэгвэл та гэж байя багшаа." гээд инээд алдан буцан суув. Үнэхээр илт юм...

Мэдээж миний ээлж болох нь мэдээж. Гэвч би яахаа мэдэхгүй суусаар л байх бөгөөд хажууд минь байсан охин намайг тохойдон "Чиний ээлж" гэв.

"Аан сайн байна уу? Миний нэр Ким Исүн. 17н настай."  гэж хэлээд дуусаагүй байхад өнөөх Кимми гэгч нь ахин босж ирэн "Хэдэн сарых юм?"  гэж асуув. Ядаргаатай юм.

"Би 4 сарых "

"Омо омо! Наснаасаа хөгшин ч гэлээ хөөрхөн юм аа"

Үгүй ээ. Энэ чинь! Юу гээд байгаа юм бэ?

"За бүгдээрээ хичээлдээ орьё. Өнөөдөр эхний алхамаас эхлэх учир сунгалтын дасгал хийх хэрэгтэй. Намайг дагаад хийгээрэй."  гэмээн сунгалт хийж эхлэв. Кимми гэгч хариугүй салж унаж буй сэт газар тэрийн унахад бусад нь ч мөн адил биеээ дийлсэнгүй. Жонвон бид 2 л сунгалтаа үргэлжлүүлсэн байх ажээ.

"Багш аа! Одоо зүгээр эхлүүлье тэгэх үү? Үхэх нь. Энэ байдлаараа энэ хүрээд зогсоох юм шиг байна. Ядаж жаахан амрая."

"Тийм шүү"

"За за тэгвэл амарцгаая 10 минжт амраад хөдөлгөөн сурж үзье" Жонвон ийн хэлэхэд өнөөх Кимми ахин босж ирэн

"Окэй! Надад бол амархан"

Мэдээж энэ бэлтгэл богино хугацанд үргэлжлээгүй. Өнөөх Кимми гэгч хөдөлгөөн бүр дээрээ алдаж байгаа нь илт бөгөөд түрүүний танилцуулга дээрээ худал ярьсан нь баттай болж таарсан юм.

Оройн 8 цаг болж бэлтгэл өндөрлөв.

"Баяртай. Маргааш бас ирэхээ мартваа. Сайхан амраарай."  гээд Жонвон гараа даллан ард үлдлээ.

Бүжгийн заалнаас гаран гадуур хувцасаа өмсөөд халааснаасаа утсаа гаргаж ирэн ээж рүү залгах гэтэл алга. Зааланд үлдээчихсэн байх гэж бодоод буцан орж авахаар заал руу зүглэв.

Хаалганы бариулаас татан ороход Жонвон хөгжим тавин бүжиглэх ба би түүний гайхалтай хөдөлгөөн бүрийг анзааран зогслоо. Гэвч гол ажил минь энэ биш шүү дээ. Утсаа хайх хэрэгтэй.

"Өршөөгөөрэй... Би энд утсаа орхичихиж" хэмээн хэлэхэд Жонвон цочин арагшаа унав.

"Уучлаарай би цочоох гээгүй юм шүү."  гээд очоод босоход нь туслалаа.

"Баярлалаа"

"Зүгээрдээ. Харин миний утсыг хараагүй биз. Энд орхичихсон юм шиг байна. "

"Хайх хэрэгтэй юу? Хамт хайх уу?"  гээд хайж эхлэлээ. Бараг 10 минут хайлаа. Олдсонгүй.

Гэтэл гэнэт гэрэлнээс тог үсрээд унтарчихлаа. Үгүй ээ!

Би газарт унан толгойгоо даран суугаад хэсэг нүдээ анилаа. Би зүгээр харанхуйгаас айдаг нэг төрлийн өвчинтэй. Ямар нэгэн муу дурсамж биш ч гэлээ. Жаахан ч гэрэлтэй байсан хамаагүй гэрэлгүй л бол айдас төрдөг. Хар өнгөтэй зүйлээс эмээдэг.

"Исүн! Айх хэрэггүй хажууд чинь би байна" гээд нэг том гар намайг тэвэрчихэв. Мэдээж тэр миний өвчинг гадарласан байх л даа. Ямар нэг хүнтэй цуг байж өөрийгөө тайвшируулвал айдас минь дарагддаг хэдий ч зүгээр болдоггүй.

"Айгаагүй ээ.. Үгүй ээ айгаад байна. Мэдэхгүй байна" гэж амандаа бувтнахаас өөр юу ч хийж чадахгүй би түүний энгэрт дулааныг мэдрэн хэсэг суулаа.

"Утсаа түр өгч болох уу? Ээжийн маань санаа зовж байгаа байх ярих хэрэгтэй бололтой."  гэхэд тэр эргэлзэлгүй утсаа сунгалаа. Ичимхий ч халамжтай юм. Утсыг нь асаахад гэрэл нь түүний нүүрэн дээр тусч царай нь гэрэлтэнэ. Драма биш дээ. Яагаад ийм царайлаг харагдаад байна!!

"Байна уу ээжээ? Охин нь зүгээр дээ жаахан асуудал гарчихсан. Удахгүй очноо. Унтаж байгаарай."

"Санаа нь зовсон байна уу? Хүргээд өгөх үү?" Жонвон ийн асуухад би мэдээж толгой дохилоо. Яаж харанхуйд ганцаараа харихав дээ.

Түүнтэй хамт гарч салхинд алхана. Яг дурлалт залуутайгаа болзож байгаа юм шиг санагдчихлаа.

"Юу Жонвон аа.."

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now