2. Бүжгийн багш Ян Жонвон

375 51 2
                                    

Ээж бид 2 гэрээс нээх хол ч биш гэлээ хамгийн дажгүй гэсэн дугуйланд бүртгүүлэхээр явлаа. Гэвч гай газар доороос гэдэг шиг маш олон машин хойно урдгүй түгжирэн хөдөлгөөнгүй болчихов.

Ээж хажуу талын машин луу гараараа дохин "Уучлаарай, энд юу болсон юм бол?" хэмээн эелдэгээр асуухад өнөөх хүн "Урд осол болсон бололтой яарч байхад яасан ч хэцүү юм" гээд амандаа бувтнан цонхоо хаав.

Ээж "Миний охин одоо булан эргээд дугуйлан чинь байгаа. Алхаж ороод бүртгүүлчих. Ээж нь аргаа олоод очноо." гэсээр намайг буулгалаа.

Үнэндээ үнэхээр сандарч байна. Анх удаа олон хүмүүсийн дунд, тэдэнтэй цуг бүжиглэх гэж байгаа учраас илүү их айж байна. Дахиад дээрэлхүүлэхвий гэхээс.

Мэдээж би орсон. Иргэний бүртгэл дээрх асуултуудыг бөглөн сууж байна. Баяртай байна.

Нэр: Ким Исүн Нас: 16

Хаяг- ****,**** Утас: ***********

гээд байж болох бүх зүйлийг бөглөсний дараа эцэг эхийн гарын үсэг шаардсан тул ээжийг маань иртэо түр хүлээж өгч болох талаар асуулаа.

Ээж "Уучлаарай миний охин. Удчихлаа."

Би "Зүгээр дээ.. Та энэ дээр гарын үсгээ зураад тэр эгчид өгчих"

Бид хоёр бүртгүүлснийхээ дараа бэлтгэл хийх анги болон өөр хаана юу байдаг талаар мэдээллэгчээсээ асууж лавлан бүрэн танилцан гарлаа. Маргаашийг тэсэн ядан хүлээж байна. Үнэхээр сонирхолтой юм.

"Ааваа би дугуйланд явахаар болсон."

"Маргааш эхний өдөр"

"Та охиндоо амжилт хүсээрэй"

"Охин нь унтлаа. Хайртай шүү"

"Аав нь ч бас хайртай шүү. Амжилт хүсье миний охин"

______________МАРГААШ______________

"Сайн байна уу? Таньд юугаар туслах вэ" гэж дугуйлангийн үүдний ажилтан асуухад

"Аан өнөөдөр ирээрэй гэсэн юм л даа би өчигдөр бүртгүүлсэн юм" гэж хариуллаа. Тэр сжилиан ойлгосон бололтой өчигдөрийн бэлтгэлийн өрөө рүү цуг явахыг хүсэв.

Бүгд шинэ элсэгчид бололтой. Заалны шал болон сандал дээр сууцгаасан байлаа. Надаас гадна бараг л 9 хүүхэд. Эрэгтэй тав эмэгтэй дөрөв намайг нэмээд..

"Энэ сүүлийн элсэгч багшаа. Хичээлээ эхлүүлж болно оо." гэсээр өнөөх ажилтан бүжгийн багш гэх хүнд хэлчихээд заалыг орхилоо.

Гэтэл цаад өрөөнөөс өндөр бэлтгэлийн хувцастай хүн гарч ирээд доороо гараа оролдон ичээд байгаа бололтой юм хэлэх гээд ч байгаа юм шиг зогсож байснаа гэнэт

"Сайн байна уу? Өнөөдрөөс та бүхэнд бүжгийн хичээл заах 17 настай бүжигчин Ян Жонвон байна. Танилцахад таатай байна!!" гээд орилчихов. Чацуу ч гэлээ надаас сайн бүжиглэдэг. Бүр болоогүй мэргэжлийн байх нь ээ. Гайхалтай.

Валентиний баярын мэнд:>

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now