7. Жонвоны хийсэн хоол.

277 33 1
                                    

Нүдээ зөөлөн нээгээд харвал би Жонвоны мөрийг дэрлэчихсэн, харин Жонвон намайг хагас тэвэрчихсэн унтаж байв.

Тэрүүхэн хооронд царайг нь харвал бараг л урлагийн бүтээл гэсэн үг. Нүд хамар гээд л яг жоохон хүүхдийх шиг. Сорив гараагүй, юу ч гараагүй нүүрээ ч буддаггүй бараг айдол болчихоор юм биш үү?

Яг харж байтал нүдээ нээхээд нь би сандран хурдхан шиг гараа холдуулав.

"Тийм царайлаг байна уу?" гэхэд нь нүүрээ бурууллаа.

"Зүгээр юм наалдчихсан байсан юм. Авчихсан болохоор миний дээрээс гараа аваад өгөөч" гэж хэлэхэд одоо л санасан бололтой гарлуугаа нэг харснаа улайгаад л явчихав.

"Юу өчигдөр..юм ярьж байхад чамайг унтчихсан болохоор босчихвол сэрэх байх гээд тжр чигтээ л...гарыг бол сайн мэдэхгүй байна. Юу ч болоогүй шүү амлья!"

"Хэн юм болсон гээв ээ? Босцгооё доо. Одоо явах цаг ч дөхөж байна" гэж хэлээд гал тогоо руу нь явав. Ичээч дээ Ким Исүн !!

"Би өглөөний цай сайхан хийдэг шүү!" гээд Жонвон хутгийг минь авчихав. Би ч гэсэн юу ч дуугаралгүй ард нь суусаар л байлаа.

Нэг мэдэхэд урд минь цагаан таваг дээр тавьсан амттай хахагдах өглөөний хоол бэлэн болсон байв.

"Өдрийн хоол ч бас бэлдчихсэн. Аваад явцгаая" гэхэд нь яг л нөхөртэй болчихсон юм шиг санагдав. Гэхдээ боломжгүй л дээ. Яаж ч намайг тоохов.

。。。。。。。。。。。。。。。。。。。。。。。。。

"За явцгаая!" гээд бид босон гэрээс гарлаа.

Гадаа үнэхээр сайхан байсан болохоор түүний тансаг машинд суулгүй алхахаар шийдлээ.

"Агаар сайхан байна шүү" гэж хэлээд урт амьсгаа авах Жонвоныг хараад инээж орхив.

"Яагаад инээгээд байгаа юм!" гэхэд нь.

"Зүгээр инээсэн юм аа, багшаа !" гээд хүндэтгэлтэй хариулав. Харин хариуд нь тэр амьсгаа хаяснаа

"Найзууд шиг байя гэж тохироогүй билүү? Багшаа ч гэх шиг" гэхээр нь нэг нудраад цаашаа харахыг дохив.

Ард нь Кимми байсан юм. Жонвон амаа дарах бол өнөөх Кимми бид 2-ыг харснаа гүйгээд ирэв

"Та хоёр чинь яагаад хамт явж байгаа юм!!"

"Сая явж байх замдаа таарсан юм аа!" гээд хурдхан хариу хэлэхэд тэр дундуур орсноо намайг хажуу тийш нь түлхснээ өөрөө Жонвоныг сугадаад явчихав. Зэвүүн хүүхэн!

Зааланд орж ирээд шууд л бүжиглэхээр болов. Би ойрд сайжраад байгаа. Толинд харж бүжиглэхдээ өөрийнхөө яаж байгааг сайн харж, аль хөдөлгөөнөө буруу хийж байгааг сайн харж түүнийгээ хурдан засаж байгаа. Энэ байдлаараа балтгэгдэгч болчихож магадгүй л юм.

Нөгөөх Кимми чинь хаана ч Жрнвоноос ч дээр бүжиглэнэ энэ тэр гээд байсан одоо бол хөл нь орооцолдчихоод юу ч хийж чадахгүй байна даг.

"Багшаа энэ хөдөлгөөнийг Амеркид зааж байгаагүй болохоор чадахгүй байна. Заагаад өгөөч!" гэж маяглах нь улам таалагдсангүй.

Харин Жонвон над дээр ирээд "Чи очоод заагаад өгчих. Сурчихсан байсан биз дээ?" гэв. Би ч дотроо Жонвон найзыгаа бага зэрэг харамлаж байсан учраас түүнд заахаар очив.

Тэгтэл Кимми "Хараал ид, би өөрөө чадна!" гээд холдчихов. Солонгос хүн гэмээр л юм. Су Хараалч байхдаа таарсан юм.

_______________________________________

Кимми бид 2 бие биерүүгээ муухай харалцсаар байгаад өдрийн хоолны цаг болов. Бүгд савтай бэлдэж ирсэн хоол гаргаж ирэв.

Жонвон бид 2 ижил хоол авчирсан болохоор бусад нь анзаарсан бололтой гайхацгаана. Харин Кимми л муухай царайлан сууна.

"Хөөх ижил хоол авчирчихаж ээ. Омо омо! Арай хамт хоночихоогүй юм байгаа биз дээ!" гэж уулга алдах Киммигийн чанга дуунд цочоод зүрх зогсох шахав.

Үгүйсгэх гэж байтал Жонвон түрүүлж дуугарчихав. "Хоносон юм байхгүй ээ. Бид 2 хөршүүд болохоор илүү хоол хийчихвэл бие биенээсээ авчихдаг юм. Би өглөө дуудсан юм аа. Одоо зүгээр идээрэй!"

Асуудлыг хамгийн хурдан шийдэх Жонвоныг харан нэг инээчихээд хоолноосоо амсав. Ммм... Хамгийн сайхан амттай өдрийн хоол байх!

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now