15. Үгүй байлгүй дээ.

232 27 6
                                    

Гэртээ ирээд 3 долоо хоножээ.

Хичээл орох тун дөхсөн тул би дугуйлангаа хугацааг нь тулгалгүй гарчихсан гэж хэлэх зүйтэй билээ.

Тэгчихээд л араас нь санаад байгаа нь сайн болсны л учир биз. Өөрөө ийм сонголт хийчихээд дараа нь харамсах чинь тэнэг хэрэг.

Ээж "Гадуур явж хувцас сонговол яаж байна. Нээлт , үдэшлэг дээрээ сайхан хувцастай очих хэрэгтэй шүү дээ. Гарцгаая."

Нээрээ тийш шүү дээ. Нөгөөдөр нээлт байхад миний байж байгааг. Бага ч болтугай өөр зүйлд сатааръя!

___

"Энэ яаж байна? Нил ягаан өнгөтэй болохоор гоё зохиж байна."

"Тийм байна. Энийг авчихъя."

"Одоо гараад хослолын дэлгүүр оръё. Аав бид 2 чинь удахгүй нэг газар луу томилолтоор явна."

Би санаа алдсаар "Та хоёр дандаа л намайг хаяж гадагш явах юм аа.."

Ээж "Чи хичээлтэй болохоор орхиж явж байгааг сана. Ямар албаар биш дээ."

"Тэглээ ч гэсэн..."

Бид ойр хавьд байх хослолын дэлгүүр ороод аавд таарах зохих зүйл дээр санаагаа нэгтгэнэ. Харин миний гэдэс болохоо байсан тул ээжид ариун цэврийн өрөө орохоо хэлээд гүйж эхлэлээ.

Хүү~ Дээрдлээ. Ойрд ингэж өвдөөгүй юмсан. Гайгүй байгаа даа.

Санасан сэтгэлээ гэж. Ойрд Жонвоныг ганц удаа л харчих юм сан гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлддэг болж дээ. Хоол идэхэд , гараа угаахад , ороо засахад. Бараг л өдрийн бодол шөнийн зүүд...

"Ээж--"

Би ариун цэврийн өрөөнөөс гараад яг урдхан талд байх ээжийгээ дуудахад ард нь өнөөх бодлийн минь эзэн өнгөрлөө. Нүднийх нь доогуур хар зураас бүдэгхэн татчихсан байгаа ч надад лав тодоос тод харагдаж байна.

Ийм бие султай хүн биш дээ. Өөртөө хослол харж байгаа юм шиг байх юм. Одоо хүртэл бид хамт бүжгээ давтаж гэрт нь хонодог байсан бол хамтдаа сонгож байх байсандаа.

Бүр сэтгэл өвдчихлөө. Би бараг гарах хүртэл нь гарсан байх. Хослолоо сонгочихоод бичүүлж байхдаа хүртэл дуу нь нэг сайн ч гарахгүй. Үнэхээр өөр болчихож. Гэхдээ одоо ганц харчихсан бол боллоо. Өөр юу ч хүсэхгүй ээ..

"Юу хараа вэ, охин минь. Энэ яаж байна?"

"Аан юу...Аавд гоё зохих байхаа."

°•♪

Хичээл...

Эхний өдрөөсөө л муухай эхэлж байна даа. Надад яавч сайн зүйл болохгүй нь лавдаг.

Үүдээр орж ирээд л дүрэмтрүүгээ ус цацуулсан болохоор би шүүгээнд жилийн жилд л байж байдаг, бараг хэзээ ч өмсдөггүй тэр биеийн тамирын хувцасаа өмсчихсөн байна л даа. Эвгүй юм.

"Бид энэ жил гурван шинэ залуутай төгсөх болно. Орцгоо."

Хаалга алгуур онгойж бүхий л хүүхдийн харц тэр зүг тусаж байлаа. Би ч мөн дутахааргүй харж байв.

Цэвэрхэн гутал, индүүдлэгтэй өмд , яг зөв өмссөн хүрэм. Нийлээд Ян Жонвон.

Араас нь. Нишимура Рики?

Үгүй байлгүй дээ. Юу гээч нь вэ?

"Сайн байцгаана уу? Ян Жонвон гэдэг."

"Ники гэж дуудаж болно шүү."

Яагаад энэ хоёр гэж. Би өөртөө ахиж хэзээ ч таарахгүй, таарах гэж өөрийгөө хүчлэхгүй гэж олон удаа хэлсэн байхад. Бүх тэмцэл минь талаар нэг болчихлоо.

Сүйрлээ! Миний хэдэн долоо хоногийн тэвчээр минь..

A/n : Уучлаарай, яг удаахгүй оруулаад явнаа одооноос. Амлалтаа зөрчвөл unpublish хийнэ!

' Царайлаг Бүжгийн Багш Жонвон '  [☑️]Where stories live. Discover now