part 6

4.3K 337 10
                                    

Жонгүг: буруу хүнийхээ...буруу эд зүйлийг авлаа....азгүй юм... гэж их л зэвүүн өнгө аяс болон харцтайгаар хэлэн доош суун миний хоёр хацарнаас шахан барин:энийг хаанаас авсан айн? гэж асуухад би хариулж чадсангүй.

Зүгээр л доош харан сандрахаас өөр аргагүй болоход тэр дээш өөр лүүгээ харуулан: тэгж их мөнгө хэрэгтэй бол... биеэ үнэлэхэд л болох юм биш үү? Чиний хувьд.. гэж хэлэн миний хацрыг дугтран тавин Сану руу харан чихэнд нь юм шивнэхэд Сану над луу зэвүүн харан:тохирлоо гэж хэлэхдээ тэр зэвүүн инээнэ.

Анх удаа л хүний харцнаас ингэж айж үзлээ? Бүр айснаасаа болж гар одоо хүртэл чичирнэ. Сану наашаа харан: хичээл тараад уулзацгаая гуйлгачин минь гэж хэлэн суудалдаа суув.

Би арай гэж босон суудалдаа суун одоо хүртэл чичирч буй гараа чангаар атган гүнзгий амьсгаа авав.

Хичээл тарахад би амьд үлдэхгүй нь бололтой. Анх удаа л битгий хичээл тараасай гэж чин сэтгэлээсээ хүснэ.

Дотроо хэдэн удаа залбирсан ч цаг нисэх мэт өнгөрөн тамын цаг ирэв. Хичээл таран бүх зүйлээ хумин авч гарахад бэлэн болоход тэд араас юу ч хийхгүй байх ба би азны юм гэж бодон хамаг хурдаараа гарав.

Сургуулийн хашаанаас гаран гэрийн зүг явж байтал гэнэт араас муу совин татан эргэж харахад хэвийн байх ба би зүгээр л андуурсан бололтой гэж бодон яг гэртээ ирдэгийн даваан дээр гэнэт араас хэн нэгэн ам таглан аль болох үнэртэхгүйг хичээн толгойгоо сэгсэрвэл санаснаар бүтэхгүй хормын дотор л хамаг бие сулран ухаан алдав.

Нүдээ нээхэд хав харанхуй орчин үзэгдэх ба намайг сандал дээр бэхэлсэн байх нь энэ арга бишдэснийг ойлгов.

Гэнэт хав харанхуй дундаас хурц гэрэл тусах ба наашаа хэдэн хүн ойртох нь мэдэгдэн би гэрэлт арай гэж дасан харах ба миний бодсон зөв байжээ.

Сану, Жонгүг, тэгээд түүний найзууд болох Кио,Ханян болон Жихён бүгд их л инээд алдан ирэх ба би үнэхээр айж байлаа.

Одоогийн энэ байдал өмнөх өмнөхөөсөө бараг 10 дахин хэцүү түгшүүртэй байдал юм. Тэд одоо яахыг? Энэ газар юу болох? Бүр амьд үлдэх үлдэхгүй ч яригдах асуудал юм.

Би амьсгаа аван: та нар яах гээд байгаа юм? Намайг зүгээр явуулчих... бүх зүйл миний буруу гуйя гэж хэлэх бол Жонгүг өнөөх ширүүн харцаараа харан:чи юу буруу хийснээ мэдэж байна уу?

Би: чиний юмыг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу гуйя намайг уучлаач дээ

Сану инээн: яадаг билээ? Үгүй юмсан. Чиний амьд байгаа чинь миний уурыг хүргэж байна гэж хэлэн гэнэт миний хүлээтэй байх сандалыг жийж унагаав.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now