part 5

4.5K 337 12
                                    

Цагдаагийн газар: цагдаагийн газраас ярьж байна. Өөрөө Мин Нари мөн биздээ

би гадарлан:тийм байна

ц/г: та яг одоо энд ирнэ үү? танай ах Мин Юнги ахлах сургуулийн сурагчт хохирол учруулсан хэргээр энд байцаагдаж байна гэх нь тэр. Би угийн гадарлаж байсан учир:ойлголоо гэж хэлэн хүрэмээ шүүрэн гарав.

Би яарсаар цагдаагийн газар ирэхэд ах гавлуулсан байх ба хажууд нь Санугийн ээж болон өмгөөлөгч нь бас ичих ч үгүй намайг харан бахдалтай инээмсэглэх Сану байх ба би одоо юу болохыг маш сайн мэдэж байлаа.

Цагдаа намайг харан: өөрөө Мин Нари мөн үү?

Би толгой дохин ахынхаа хажууд ирэн зогсвол ах наашаа харахгүй зөвхөн доошоо харна. Магадгүй одоо маш их ичиж бас маш их гэмшиж байгаа байх...

Тэдний өмгөөлөгч: намайг И өмгөөлөгч гэж дуудаж болно. Тэгээд чи ер нь юу болсоныг маш сайн мэдэж байгаа байх. Хохирогч тал бол тохиролцохгүй гэж шийдэлд хүрсэн тийм болохоор ах чинь энэ удаад өршөөлгүй... гэж хэлэхэд л дотор пал хийн ахиад ахыг шоронд сууж байхыг харахыг хүсэхгүй байгаа болохоор ичих нүүрээ ч уландаа гишгэн эргэлзэлгүйгээр Санугийн өмнө өвдөг сөхрөн:гуйя Сану... чи намайг яаж ч болно. Зөвхөн ахыг маань битгий ийм байдалд хүргэ лдээ гэж гуйвал Сану инээн: чи миний нүүрийг хар даа. Танай тэр танхай ах чинь ийм болгосон ойлгож байна уу? Арыг нь дааж чадахгүй байсан бол яах гэж ийм юм хийдэг байнаа. Инээдтэй юм гэж хэлэн инээвэл түүний ээж над руу муухай харан:ах дүү хоёрт ичих нүүр алга уу? Хүний хүүхдийн нүүр ийм болгочихоод ичих ч үгүй өршөөл гуйдаг. Эцэг эх чинь юу хийдэг болоод та 2 хоёулаа ийм болчихдог байнаа гэж хэлэхэд би доош харан шүд зуун тэвчихээс өөр аргагүй болов.

Цагдаа: энэ 2ын эцэг эх 4 жилийн өмнө авто ослоор өөд болсон байналээ гэж хэлэхэд түүний ээж хоолойгоо засан:ийм байх нь ч аргагүй юм байна гэж хэлж дуусаагүй байхад Юнги ах уурлаж босж ирэн: Мин Нари юу хийгээд байгаа юм?яагаад ийм хог новшнуудаас уучлал гуйгаад байгаа юм? БОСООЧ МИН НАРИ гэж чангахан хэлвэл би яг тэр байрандаа суун Сану руу харан: гуйя ганцхан удаа ахиж ийм алдаа гаргахгүй болохоор- гэж яриаг минь таслан Юнги ах босч ирэн миний цамцны энгэрээс татан: бос гээд байна би зүгээр болохоор бос гээд байна гэж хэлвэл би түүний гарыг тавиулан:НАСААРАА ШОРОНД СУУХЫГ ТЭГТЛЭЭ ИХ ХҮСЭЭ ЮУ? ТА ЯАГААД НАМАЙГ БОДОХГҮЙ БАЙГАА ЮМ. ТАНЬГҮЙГЭЭР БИ ГАНЦААРАА ЯАХ БОЛЖ БАЙНА гэж тэсэлгүй түүний урдаас хэдэрлэж орхив.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now