part 32

3.6K 360 29
                                    

Би тэр зургыг харсан даруйдаа цочирдон:чи яаж? ийм л үг миний амнаас гарч байлаа.

Харин тэр уруулныхаа нэг буланг өргөж инээмсэглэн: Жонгүгт ч бас надаас өгч байгаа бэлгийг үзүүлэхгүй юм уу? гэхэд би ардаа нуун толгой сэгсэрвэл тэр инээн:тэгж их авахыг хүсвэл аваа. Харин энэ Жонгүгийнх гэж хэлэн адил дугтуйтай зүйл гаргаж ирэхэд би улам өмнөхөөсөө сандарч түгшиж эхлэхэд тэр эмэгтэйд харин ч эсрэгээрээ хөгжилтэй санагдсан бололтой улам чанга инээнэ.

Би юу ч хийж чадахгүй Жонгүг руу ч харж чадахгүй доош харна. Цаасны шажигнах чимээ удалгүй дугтуйнаас юм гаргаж ирэх чимээ....тэр харчихлаа.

Жонгүг:ч-чи ийм юманд намайг итгэнэ гэж бодоо юу? Сэра

Сэра:чиний итгэх итгэхгүй нь чиний л дур. Тэгэхдээ тэр чамайг хуурсан нь үнэн. Чи сонссон зүйлдээ биш харсан зүйлдээ итгэдэг хүн биздээ? Би чамд харуулж байна. Тэр чамайг хуурсаныг... ийн хэлэн түүн лүү ойртон чихэнд нь юу ч юм шивнэх бол Жонгүг түүнийг түлхэн:Далд ор. Бэлгийг чинь хүлээж авлаа гэж өндөр дуугаар хэлвэл Сэра гэх эмэгтэй наашаа харан:Дараа уулзая Нари гэж хэлэн цааш явав.

Тэр харанхуй гудамжинд бид 2оос өөр хүн байсангүй. Агаар хүртэл хүнд болж хүйтэн салхи бие хөргөөх шиг би тэр байрандаа түүн лүү харж ч чадахгүй доош харсан чигээр юу гэж хэлэхээ мэдэхгүй зогсох бол хажууханд түүний хүнд хүнд амьсгалах сонсогдож миний хариултыг хүлээж байгаа аятай зогсох ч би яг л хөлдсөн юм шиг хажууд нь зогсоно. 

Яг үнэндээ тайлбарлаж чадах байтал яагаад ам минь үдэгдсэн аятай юу ч хэлж чадахгүй зогсоно.

Жонгүг: Өнөөдөртөө чи ингээд явсан нь дээр бололтой гэж хүйтэн хоолой дуулдахад бүр намайг хөлдөөчих шиг. Түүний ингэж хэлэхэд зүрх бутран унаж байгаа аятай санагдан доош харсан хэвээр нөгөө зургийг чанга атгасаар үлдэнэ.

Нүднээс нулимс дуслах үед л тэр зүүд биелэлээ олох гэж байх шиг санагдан ингээд л түүнийг явуулчихвал тэрнийг үүрд алдчих юм шиг санагдах мөчид тэрний араас хамаг хурдаараа гүйвэл түүний гэрийн үүдэнд ирэн түүнийг дотор байгааг байхгүйг мэдэхгүй ч хаалгыг нь галзуу юм шиг нүднэ.

Нүднээс нулимс тасралтгүй урсах ч би нүдэхээ зогсоосонгүй. Гэнэт хаалга хүчтэй савагдан онгойход би эрчээрээ хойш түлхэгдэв.

Жонгүгийг анх харахад байдаг байсан хүйтэн мөртлөө хий хоосон ширүүн харц угтан авах ба: Яасан? Яв гэж хэлээ биздээ?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now