part 18

4.5K 353 9
                                    

Жонгүг:... энэ бол тушаал шүү яг үнэндээ түүнийг яагаад ингэж аашлаад ямар учраас ингэж хэлээд байгааг ойлгохгүй нь тэгэхдээ энэ мөчид хамгийн сайн мэдэж байгаа зүйл бол хэтэрхий их ухаан мэдрэлгүй догдлох зүрх л байна.

Би ичсэндээ харцаа бууруулан түүнийг түлхэн:бүтэшгүй зүйл хэлэхээ больж үз гэж хэлэн түүнийг зөрөн зочны өрөөнд орон буйдан дээр байх нөмрөгийг эвхэн хураавал тэр араас ирэн:яахаараа бүтэшгүй байдаг юм?

Би түүн лүү харахгүйгээр:инээх шалтагтай байж л чиний хажууд инээнэ шүүдээ гэж хэлэн нөмрөгийг нь байсан байранд нь хураахаар эргэж харвал Жонгүг наашаа тулаад зогссон байв.

Би түүнлүү харахгүй доош харан:яах гээд байгаа юм? гэхэд Жонгүг гэнэт түлхэн буйдан дээр суулган өөрөө хажууд суун:хэн чамд ийм зүйл нүүрэн дээрээ наа гэсэн юм? гэхэд би гайхан:юу?

Жонгүг:ямар хүүхэд бишдээ? гэж хэлэн Жиминий нааж өгсөн шархны лэнтийг хуулж авахад би ярвайн:яаж байгаа чинь энэ вэ? гэхэд тэр юу ч хэлэхгүйгээр цааш яван гартаа юу ч юм барьсаар хүрч ирэв.

Тэр хацран дээрх шалбархайд тос түрхэх үедээ түүний тэр төвлөрсөн царай...царайлаг юм.

Тэр дараагаар нь наашаа харан гартаа байх шархны лэнтээ аван хоолойгоо зассаар наашаа харах ч үгүй наана.

Яагаад ингэсэн бэ гэвэл? Тэр шархны лэнт улаан дэвсгэр цагаанаар 'Mine' гээд бичсэн лэнт байсан юм. Тэр дараагаар нь наашаа харан:ингээд чи бүр мөсөн минийх боллоо гэж тоглоомоор хэлэх ба энэ үг намайг ичээж басхүү догдлуулж байлаа.

Дараагаар нь бидний дунд үл ялиг чимээгүй байдал үүсэхэд би саяны Жонгүгийн хэлсэн үгийг бодон одоо ч ойлгохгүй байх ч догдолсоор байв.

Гэнэт Жонгүг наашаа харан:тэр бүлцгэр нүдэт чиний хэн юм? гэхэд би түүн лүү гайхан хараад:Жимин үү? Миний найз...яасан? гэхэд Жонгүг улам нухацтай царайлан:найз залуу чинь биш биз?
Би гайхан хөмсгөө зангидан:найз гээд байгаа юм бишүү гэхэд Жонгүгийн урууланд инээмсэглэл үл ялиг тодрон:аан...зза хоёулаа пизза захиалж идэцгээе гэж хэлэн цаашаа дэгдэх нь холгүй явав.

Энэ хүн чинь гэв гэнэт яагаад ингэж сонин аашлаад байгаа юм бол түрүүнээс хойш сонин сонин үйлдэл хийгээд сонин сонин зүйл хэлээд...хүн сонин болгоод байх юм.

Пизза ирэн бид 2 зэрэгцэн суун идэх ба гэнэт ширээн дээр байсан миний утас дуугарахад Жимин байв. Би авах гээд гараа сунгавал надаас өрсөж Жонгүг аван:яасан бүлцгэр нүдэтээ? гэхэд би түүн лүү муухай харан түүний гарнаас утсаа авахаар сунгавал тэр босож зогсон надаас зайгаа барин миний мөрнөөс барина.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now