part 26

3.9K 333 19
                                    

Хав харанхуй... миний мэдэх там биш ч өөр ертөнцийн өөр нэг там шиг...

Бүх зүйл хав харанхуйгаар хүрээлэгдсэн энэ газар... гэрэл үл үзэгдэнэ.

Хэн ч намайг татаж гаргахгүйгээр энэ ангалд орхиод явсан юм шиг... энэ мэдрэмж

"Гуйя туслаарай"

Хов хоосон бас чив чимээгүй...

"Хэн нэгэн энд байна уу?"

Гэнэт хов хоосон тэр харанхуйд нэг хүн намайг мөрлөн өнгөрнө. Эргэж харвал өөр нэг Жонгүг...юу ч өгүүлэмжгүй харц...хүйтэн юм.

"Чи хэн бэ?"

-----

Юу вэ? Саяных зүүд байсан хэрэг үү? Яагаад ойрд ийм сонин зүүд зүүдлээд байгаа юм бол? Энэ сайны дохио лав биш.

Би босон эмээ уун гал тогоонд орвол гал тогоонд далайн байцаатай шөл бас хажууд нь миний дуртай сүүн крэмтэй бялуу харагдах ба хажууд нь нямбай гэгч нь бичсэн захидал үзэгдэнэ.

"Чамайг төрсөн өдрөө мартсан гэдэгт 100% итгэлтэй байна. Хайрт дүү минь  төрсөн өдрийн мэнд. Ах нь орой ажлаасаа ирээд бэлгийг нь өгөх тул тэвчээртэй бас өвдөлгүй хүлээж байгаарай. Бас нөгөө....ккхм...Хайртай шүү♡"

Энэ хүн сүүлийн үгийг бичих эсэхдээ бараг 30 минут бодсон гэдэгт итгэлтэй байна. Би инээмсэглэн захиаг нь далд хийн далайн байцаатай шөлийг ганц хоёр халбагадан байж байтал хаалгыг минь хэн нэгэн тогших нь тэр.

Магадгүй Жонгүг байх гэсэн жижигхэн найдлагатайгаар онгойлгосон ч Мина эгч гартаа жижигхэн аяган бялуу барин зогсож байв.

Би гайхахын зэрэгцээ баярлав. Би түүний гэртээ урьж оруулан: та энд юу хийж  яваа юм?

Мина эгч гар дах бялуугаа ахын бялууны зэрэгцээ тавин:чамд санаа зовоод гэж хэлэх бол би харин гал тогоонд орон шүүс хийж өгөн бас ахын өгсөн бялуунаас зүсэн өгөн хажууд нь суувал тэр шүүснээс балган эргэн тойрноо сониучирхан харсанаа наашаа харцаа шилжүүлэн: Танай ах ч үнэхээр догь хүн байналээ шүү.

Би инээмсэглэн:тэр ч тийм шүү. Би дараа 7 хоногоос ажилдаа явах болноо. Угийн бие тэнхэрч байгаа гэж хэлэн Мина эгч рүү харвал тэр наашаа гайхан харан: Чи мэдээгүй хэрэг үү? Ах чиньчамайг ажлаас чинь гаргасан шдээ.

Би:айн?

Мина:Ах чинь хар өдрийн маргааш нь маш их ууртай манай ажил дээр ирээд түүвээж тавьсан гэхэд би гайхан:ах уу?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now