part 7

4.3K 357 8
                                    

Жонгүг: Мин Нари мөн шив дээ гэж зэвүүн хоолойгоор хэлэх ба би зүгээр л юу ч хэлсэнгүй.

Өөр хүмүүсийн захиалгыг аван Жонгүгийг тоохгүй орхивол тэр хэсэг ширтэж байгаад мөнгөө үлдээн тэндээс гарав. Энэ удаад илүү мөнгө өгсөнгүй. Яг тааруулж өгсөн байх ба би ч дотроо түүнийг хараагаад амжив.

Өнөөдөр ажлын цаг цагтаа дуусав. Яагаад гэхээр би өнөөдөр чөлөөлөгдсөн хэрэг би ч хувцасаа солин цамцаа товчилбол миний цамцны эхний 3 товч нь тасарсан байв. Хараал идсэн новшнууд гай болж ханахгүй юмаа.

Би зүгээр Жиминий богино хүрмыг өмсөх ч яг үнэндээ надад томдож байсан ч дулаахан байв. Би клубээс гаран аль болох хурдан холдвол гэнэт араас нэг гар бариад авав. Би цочин түүн лүү харвал Жонгүг байх ба өнөөх зэвүүн хүргэм инээмсэглэлтэйгээр намайг харан:Мин Нари чи ч үнэхээр олон нууцтай хүн юмаа... ингээд явж байхыг бодвол тэдэнд хүчиндүүлчээгүй л юм байна тийм үү? Гэж сонин дургүй хүргэмээр өнгө аястай хэлвэл би тэсэлгүй түүний гарыг түлхэн:тийм ээ... одоо болов уу? гэж хэлэн явах гэтэл тэр гарнаас татан эргүүлж харуулав.

Тэр: би юу хамгийн их үзэн яддагийг мэдэх үү? Үл тоогдохыг үзэн яддаг. Харин чи сая намайг тэгчих-

Би түүнээс гараа татаж аван:уучлаарай болсон уу? Эсвэл зодуулах уу? Айн? Намайг яа гээд байгаа юм? Би үнэхээр залхаж байна. Ямар ч учир шалтгаангүй зодуулж бас та нарт хараагдаж байгаа бас өнөөдөр... гэж хэлэн нулимсаа залгин:үнэхээр л там энэнээс дээр байх байсан байлгүй гэж хэлэн түүн лүү харахгүйгээр цааш эргэж харан нулимсаа залгив. 

Гэртээ орж ирэхэд Юнги ах байх ба нэлээн ширүүн харан сууж байх түүнийг харсандаа үнэхээр их баярлан очин:ахаа гэж хэлэн тэврэхэд тэр намайг зөрүүлж тэврэхгүй байх ч бас түлхэхгүй байв.

Юнги: ийм орой хаагуур яваад байгаа юм? 

би: нөгөө..цагийн ажил хийж байгаа юмаа гэхэд Юнги нүдээ бүлтийлгэн:ийм орой юу? гэхэд нь толгой дохино. 

Юнги санаа алдан намайг энгэртээ наан тэврээд:ийм жоохноосоо ийм их зовлон үзээд... бүгд ахынх нь буруу гэж хэлэн чангаар тэврэхэд энэ зүйл надад дутагдаж байсан бололтой. Нулимс зогсоо зайгүй урсана.

Би хэсэг уйлсаны дараа нулимсаа арчин:ахаа яах вэ? Маргааш мөнгө өгөх хугацаа шдээ яах юм бэ? гэхэд Юнги ах толгой сэгсрэн: бид яаж ч хичээгээд тийм их мөнгө олж чадахгүй шдээ тийм болохоор ах нь- гэхэд би түүн лүү муухай харан:таныг ахиж шорон луу явуулахгүй. Явуулахыг хүсэхгүй байна гэж хэлвэл Юнги ах миний гарнаас атган:би чамтай үлдээд нэрмээс болохоос өөр зүйлгүй шүүдээ

Go to Hell ✔✅Where stories live. Discover now