part 28

3.9K 352 18
                                    

Жонгүг:манайд очицгоох уу?

Би:айн?

Яг үнэндээ надад сонин сонсогдсон юм лдаа.  Үргэлж асуулгүйгээр захиргаадаж явдаг болохоор энэ удаад ингэж асуусан чинь өөрийн эрхгүй ичин эвгүй санагдана.

Жонгүг наашаа харан:чамд өгөх юм байна. Битгий хүн лүү гаж донтон харж байгаа аятай хараад бай гэхэд би харцаа бууруулав. Түүний гэр лүү явж байх хугацаандаа бид анх удаа л энгийн яриа ийм удаан ямар ч маяггүйгээр бас хачиргүйгээр чөлөөтэй ярин явна.

Би:чамаас асууя гэж бодоод л байсан юм. Чи хаанаас шилжиж ирсэн юм?

Жонгүг:Америкд дунд сургуулиасаа сурч байгаад энэ жил л ирсэн.

Би:аан. Яагаад ирсэн юм?

Жонгүг:ирмээр санагдаад л

Би:Дураараа ярих юмаа

Жонгүг:одоо миний асуух ээлж. Чи яагаад Чон Суд сурах болсон юм?

Би:тэтгэлэг авсан болохоор бас төгсхөд шууд л Сөүлийн их сургуульд орох боломж олддог болохоор л

Жонгүг:Тийм байхнээ.Өөр асуух зүйл байна уу?

Би:чи тэр зургийг яаж авдаг байсан юм?

Жонгүг:ямар?

Би:нөгөө сая цагдаагийн газар өгсөн зурагнууд

Жонгүг:энэ гаж донтон шиг сонсогдож магадгүй ч... чамайг унтсан хойгуур зургийг нь авдаг байсан юм гэхэд би гараа энгэртээ зөрүүлэн:гаж донтон гэхэд Жонгүгийг нүд байдгаараа томрон:тэр үед шаардлагатай тохиолдол байсан болохоор л... гэж сандрах ба би инээн:тоглосон юм даа гэж хэлэн түүнийг мөрийг цохино.

Бид ийн яриа өрнүүлсээр нэг л мэдэхэд түүний гэрийн гадаа ирсэн байв. Намайг хаалгаар нь орох гэхэд тэр хаалганы ард үлдээн өөрөө түрүүлээд орчихов.

Энэ яг юу төлөвлөөд байна. Мэдэх юм юу ч алга. Өнөөдөр нэг л сонин нэг юм л болохоо байждээ.

Нээх их удсангүй хаалга өөрөө автоматаар онгойх ба би гайхсаар орвол эргэн тойрон хав харанхуйгаар хүрээлэгдсэн байх ба удалгүй лааны гэрэл тодрон наашаа ойртох ба бялуу барин наашаа ойртож ирэх Жонгүг байх ба би энэ мөчийг зүрхэндээ сийлэн үлдэхийг хүснэ.

Тэр урд зогсон наашаа инээмсэглэн удалгүй хоолойгоо засан: ккхм...Төрсөн өдрийн мэнд хүргье~
Төрсөн өдрийн мэнд хүргье~
Хайрт Минаридаа төрсөн өдрийн мэнд хүргье~ гэж дуулах ба орж ирсэнээсээ хойш миний уруулнаас инээмсэглэл салсангүй. Түүний уянгалаг хоолой хахир хүйтэнг ч дулаацуулж чадахаар тийм л дулааныг надад өгөв.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now