part 37

3.5K 367 42
                                    

Цаг хугацаа яг юунд өнгөрөөд байгааг би ойлгохгүй нь..

Сэратай бүх хугацаагаа өнгөрөөж аав гэх хүн гэнэтхэн л надтай сайхан харьцаж юу юугүй бид хоёрын сүй тавих тухай ярьж байна.

Би энд юу болоод байгааг мэдэхгүй дээр...одоо ч ой санамжаа санаж чадахгүй байгаа нь улам цухлыг минь төрүүлж байлаа.

Орой болгон эрвээхэй зүүлттэй тэр нэгэн амандаа "намайг битгий орхиоч" гэх амны унашлагатай миний зүүдэнд өдөр бүр айлчилж... би босох болгондоо норсон сормуустай сэрнэ.

Өнөөдөр ч мөн адил норсон сормуус толгой өвдөлттэй сэрлээ. Хажууд Сэра тайван унтах ба миний цамцыг унтлагын хувцас болгон ашигласан байв.

Тэгэхдээ энэ надад хамаа байхгүй ч.. одоо ч түүнтэй байх танихгүй хүнтэй байгаа юм шиг энэ мэдрэмж.. юу болохыг ойлгохгүй нь..

Бие нь ойр байх ч сэтгэлд нэг л хол.. бүр тэртээх алслагдсан аятай санагдах нь хачирхалтай..

Би босон ус уухаар гал тогоонд орж ирэх ч шүүгээний буланд нэг юм гялтагнан үзэгдэх ба би сониучирхан тэр зүйлийг авбал эм бололтой нэг зүйл байх ба ер нэр усгүй байв.

Сэра хэдэн сарын өмнөөс надад амин дэм өгч ой санамж хурдан сэргээх бэлдмэл өгөөд байсан тэрний нэг юм байхдаа...

Тэгэхдээ нэг л шижигтэй санагдан дотроос нь нэг ширхэгийн аван үлдсэнийг нь буцан байранд гь тавив.

Тэр цагаан өнгөтэй бэлдмэл рүү хэсэг ширтэж зогсож байснаа гэнэт ухаан орсон аятай тэр зүйлийг түрийвчнийхээ нэг тасалгаанд хийн нуулаа.

Энэ бүгд нэг л буруу байна... Яг хэзээнээс буруу болчихов?

----

Сургууль дээр ирэхэд өнөөх л харцнууд намайг барьж идэх гэж байгаа аятай ширтэх ч энэ надад тийм ч анхаарал татахаар зүйл байсангүй. 

Харин анхаарал татахаар нэг зүйл нь надаас өнөөх зүүлттэй охинг надаас асуусан явдал тэр л миний анхаарлыг татаж байлаа.

Ахиад л өнөөх охинг өөрийн мэдэлгүй бодон сууж байтал гэнэт л хүүхдүүдийн анхаарал үүд рүү төвлөрөөд байгааг анзаарав.

Хажууд сууж байгаа Сэра хүртэл тэр зүг рүү харах ба би ч адил үүд рүү харахад өнөөх охин... яагаад гэв гэнэт ингэтлээ уур хүрээд байнаа?

Сүүлд уулзсанаас хойш нэлээн хугацаа өнгөрсөн болоод ч тэр үү?.. тэр улам сульдсан бас турсан харагдана.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now