part 22

4.3K 369 22
                                    

"Надад дурлахдаа бэлэн байгаарай..."

----

Сургуулийг урд ирэн гүнзгий амьсгаа авав.

Суруугиа дээрээс доош нэг харан эргэн тойрноо харав. Ихэнх нь хар өнгийн хувийн машинаар ирэн эсвэл зарим нэг нь лимүзин шиг машинаар ч ирэх нь олонтой.

Дүрэмт хувцасдаа зоолттой нэг гоёл чимэглэл зүүлт зүүх хүүхдүүд тэр нь хэдэн саяын үнэтэй гэдгийг тааж мэдэшгүй нь...

Энэ бол миний мэдэх хамгийн аймшигт там. Нэг хэсэг нь захирч нөгөө хэсэг нь захирагдаж байдаг аймшигтай там. Энэ тамыг бүхэл бүтэн 3 жил туулахад үхэлд ч хүргэх үе байсан.

Тэвчээрийн хязгаарыг минь шалгах энэ там...үнэхээр аймшигтай. Энэ үгээс өөр үг олдохгүй нь...

Гэнэт хажуугаар хэн нэгэн мөрлөн өнгөрхөд дээш харвал нүүрээ байдгаараа будаж богино банзал өмсөж үсээ задгай тавьсан охин наашаа ямар ч гал цоггүй уй гашуу шаналал зовлолоор дүүрэн нүдээр харна..... ямар өрөвдөлтэй юм бэ?

Тиймээ би энэ охиныг мэднэ. Манай нөгөө ангийн тэтлэгэтэй сурагч...тэгэхдээ тэр надаас өөр. Тэр магадгүй надаас илүү зовж байгаа байх... тэр охин энэ сургуульд орж ирээгүй байсан бол ингэж нүүрээ будаж богино банзал өмсөж бас ингэж их зовсон нүдээр нааш харахгүй байсан биз.

Зарим нэг нь энэ сургууль диваажин шиг санагдаж харин заримд нь там. Хамгийн аймшигтай там.

Сургуулийн үүдээр орж ирэхэд нөгөө л нэг харцууд ахиад л намайг галд шатаах нь...

Ангид орж ирэхэд тохуурхсан харцууд  энэ тэнд хорт могой шиг хатгахаар сууна.

Суудалдаа суусан даруйдаа Жонгүгийн суудал руу харвал хоосон байх ба би санаа алдлаа. Түүний тэр утгагүй ярианы дараа би шууд л түүнийг орхин гэр лүүгээ харьсан.

Зүгээр л айсан юм. Тэр намайг түүнд хайртай гэдгийг мэдчихвэл яах вэ гэдгээс айсан. Тэгээд л тэрийг түлхэн араас тэр хөөгөөгүй ч хөөж байгаа юм шиг хамаг хурдаараа гүйсэн.

Хурдан цохилох зүрхээ улам хурдан цохилуулсаар улаах хацраа халууцсанаар болж улаасан болж харагдуулахаар тийм л хурдан гүйсэн.

Түүнээс биш өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжээс зугтсан. Түүний төлөө хурдан цохилох зүрх түүнээс авч байгаа догдлоос болж ичин улаах хацар бас хамгийн гол нь сэтгэл ...бүх зүйлийг минь тэр өөрийнхөө бүрэн эрхшээлдээ оруулахаас өмнө энэ мэдрэгдэж байгаа догдлолоосоо зугтсан....

Go to Hell ✔✅Where stories live. Discover now