part 31

3.7K 297 25
                                    

Хормын дотор өрнөсөн үйл явцад би цочирдон хэсэг паникдсан ч бушуухан түүнийг түлхэн уруулаа арчин:Пак Жимин юу хийж байгаа чинь энэ вэ? гэж уурсан хэлвэл

Жимин уруулаа эмрэн:ганц удаа ч болов хийхийг хүссэн зүйл минь...ингээд салья даа. Нийлээгүй байж салья гэх арай утгагүй юм. Ахиад хэзээ нэгэн цагт уулзацгаая. Тэр хүртэл намайг битгий мартаарай гэж хэлэн миний үгийг ч сонсолгүй цааш зогсоол дээр байсан хар гялалзсан машинаа хөлөглөн алга болов.

Тэр сая юу хийчихэв? Жонгүгт л хэрэглэгдэх зүйлийг Жимин хэрэглэчихлээ. Магадгүй Жонгүг намайг ийм зүйл хийснийг мэдвэл үнэхээр намайг үзэн ядах байх.

Яагаад Жиминаа тийм зүйл хийж байгаа юм бэ? Муухай ч гэсэн зүгээр л мөрөөрөө явах хэрэгтэй байсан юм. Магадгүй чи надад жоохон ч гэсэн өвдөлт мэдрүүлэхийг хүссэн юм уу?

Гэнэт халаасанд утас хангинахад би цочин утсаа харвал Жонгүг залгаж байв. Харсан даруйдаа гар салганана.

Өнөөдөр ганц ч утсаар яриагүй учир авахгүй бол тэр гомдчих байхдаа... би гарын алаг хөлрөх ба би хэд хэд өмдөндөө арчин утсаа аван дараагаар нь чихэн дээрээ тавьлаа.

Би:б-байна уу?

Жонгүг: Чиний хоолой чинь яачаа вэ? Ямар нэг юм болсон юм уу?

Би:ү-үгүй ээ. Ийм орой яах гэж залгасан юм?

Жонгүг:орой болсоныг мэдэж байгаа ч манайд хүрээд ирэхгүй биз?...

Би:н-нөгөө ах гаргахгүй байхаа. Маргааш өдөр уулзацгаая...

Жонгүг:Тэгэхдээ ах чинь өчигдөр Бусан руу явсан гэсэн биздээ.

Би:айн? Аан тийм лдээ. Тэгэхдээ миний бие жоохон тавгүй байгаа болохоор өнөөдөр очиж чадахгүй юм шиг байна

Жонгүг:тэгвэл би очих уу?

Би:айн? Хэрэггүй ээ. Би очсон нь дээр юм шиг байна

Жонгүг:тэгвэл хүлээж байя гэж хэлэн утсаа тасаллаа. Утас нь тасарсан даруйдаа хойш сандар дээр суун уйлахын наагуур дээш тэнгэр лүү харан бодлоо цэгцэлэхийг хүснэ. 

Би одоо яаж Жонгүгийн царайг харах юм бэ? Ахх Жиминтэй уулзах хэрэггүй байж. Нэг л Жонгүгийг хуурсан мэдрэмж аван өөрийгөө хараан зүхэж буруутгана.

Тэгсээр Жонгүгийн гэрийн гадаа ирэх ч хаалгыг нь тогшсонгүй. Одоо ч эргэлдэх ёрын бодлууд намайг дотроос минь идэж дотроо 2 хуваагдан тэмцэлдэж байтал гэнэт хаалга өөдөөс онгойн гэрийн сул хувцас болон өчигдөрхөн богиносгож зассан хар үс.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now