part 29

4.1K 395 34
                                    

Дүрэмт хувцасаа өмсөхдөө ийм стрэсс мэдрэхгүй өмсөж үзлээ. Өмнө нь дандаа айдас дарамт мэдэрдэг байсан бол энэ удаад нэг л баяр баясалтай өмсөнө.

Өглөөний цайгаа ууж байхдаа ч инээмсэглэл миний нүүрнээс салсангүй. Юнги ах харин намайг гайхаж харан:хоо хүзүүнд чинь байгаа зүүлт юу вэ? Хэн бэлэглэсэн юм?

Би хүзүүн дэх зүүлтээ эмрэн юу гэж хэлэхээ бодно. Юнги ах ч Жонгүгтэй үерхэж байгааг мэдвэл ч галзуурах байхдаа...

Юм хэлэхгүй мунгинаж байтал Юнги ах нэг хөмсөгөө өргөн:Арай хулгиан биш биз?

Би толгой дохиход Юнги гар дах халбагаа чангаар атган:тэр яахаараа чамд бэлэг бэлэглэдэг юм? Айн?

Би юу гэж хэлэхээ мэдэхгүй сууж байтал азаар утас дуугаран намайг аврав.

Би худлаа яарсаар:за би ингээд явлаа. Хоцорлоо баяртай ахаа гэж хэлэн гэрээс хамаг хурдаараа гаран утсаа харвал Жонгүг байв.

Би доош буухад Жонгүг аль хэдийнээ намайг хүлээн зогсоно.

Тэр өнөөдөр өмнөхөөсөө илүү царайлаг харагдана. Тэр өмнө нь дандаа хоолойтой хар цамц өмсдөг байсан бол энэ удаад бүрэн гүйцэт дүрэмт хувцасаа өмссөн байв.

Би түүний хажууд очин:одоо л нэг сурагч шиг харагдаж байх чинь гэж хэлэн түрүүлж алхвал тэрээр надтай зэрэгцэн алхах ба: Би зүгээр л шивээсээ нуухаар л тийм цамц өмсдөг байсан юм. Тэгэхдээ одоо нуух шаардлагагүй ээ гэж хэлэн дуугаа хураав.

Сургууль руу ойртох тусам нөгөө л урьдын адил дарамт бага багаар мэдрэнэ. Яг үнэндээ Жонгүгтэй үерхэж байна гэж төсөөлж байснаас бодитоор үерхэнэ гэж зүүдэлж ч байсангүй.

Би ч сургууль руу ойртох тусам түүнээс бага багаар зайгаа барин урьдын адил сургуулиас 1 буудлын наана зогсон:б-би гэртээ нэг зүйл мартчихаж...чи түрүүлээд анги руугаа явж бай гэж хэлэн явах гэтэл тэр гарнаас татан:юу?

Би:у-тас. Чи явж бай гэж хэлэн сургуулиас эсрэг зүг гэр лүүгээ явж байгаа дүр эсгэн жоохон холдсоны дараа эргэж харвал Жонгүг цааш явж байв.

Би нэг буланд цаг нөхцөөн зогсох ба доош газар суун дараагийн удаа яаж бултах талаараа бодно. Жонгүгаас түр зуурдаа үерхэлээ нууцалцгаая гэх үү? Эсвэл сургууль дээр өмнөх шигээ байя гэх үү?

Аль нь ч бүтэхгүй юм шиг санагдаж байна. Жонгүг чинь ямар хүн билээ. Ингэж хэлвэл нэг хөмсөгөө өргөөд хацраа хэлээрээ түлхэн "Тэгж их нууцлахыг хүсээд байвал...тэр чигээрээ сал" гэж хэлэх биз нүдэнд харагдаж байна.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now