part 8

4.3K 334 11
                                    

50 сая вон өгөж Санутай тохиролцон ахыгаа суллаад авсан. Тэгэхдээ хамгийн том асуудал үлдлээ. Тэр бол Жонгүг мөнгийг нь авч үрсэнийх нь дараа харамсана. Борооны дараа цув нөмрөнө гэх чинь л энэ шүүдээ... би ёстой нээрээ...

Хичээлдээ ирэхэд л нөгөө нэг айдастайгаа ангид орон доош харж явсаар байгаад суудалдаа суув.
Хичээлийн завсарлагааны хонх дугарахад Сану болон түүний нөхөд миний ширээг тойрч зогсон:чи яаж 50 саяыг тийм амархан олсон юм. Арай жинхэнээсээ биеэ үнэлсэн биш биздээ? Эсвэл хэн нэгнээс юмыг нь бас хулгайлаа юу? гэж хэлэн наашаа басамжилан харахад би түүн лүү тоохгүйг хичээн доош хичээлээ хийх бол тэр дэвтэр аван хэдэн хэсэг ураад хаячихав.

Би доош газар суун дэвтрийнхээ хэсэг бүрийг түүх бол Сану:өрөвдөлтэй амьтан болдоо гэж хэлэн араас жийж унагаав.

Ахх нуруу энэ муу мангаснаас салах юмсан. Би нуруугаа барин газар хэвтсээр байсанд Сану:босооч гэж чанга дуугаар хэлвэл би нуруугаа барьсаар арай гэж нэг юм босов.

Гэнэт ардаас Юнги ахын дуу гаран: Ашш Ким Сану муу нохойн гөлөг. Би чамд анхааруулсан биздээ гөлөг минь гэж орж ирэн үүдэнд байсан ширээг Сану руу жийх бол Сану зэвүүн инээн:энэ гуйлгачин дээр хулгиан ах нь ирээд өрөвдөлтэй дүүгээ хамгаалан насаараа шоронд оржээ гэж хэлэн инээхэд түүний даган баясана.

Юнги өмнөхөөсөө өөр харагдах ба гэгээлэг өнгийн хувцас өмсөн үсээ замбараагаагүй биш нэгэг хэвийн үсний засалтай байв. Юу болсон юм бол гэж тэр зуурдаа бодоод амжив.

Юнги тэсэлгүй наашаа хурдан хурдан алхан ирэхэд нь би голоос нь зогсоон Юнгиг тэвэрч аван:тайвшир...ахиад адилхан байдалд орохыг хүсэхгүй л байна шүү гэж тэврэнгээ хэлвэл Юнги түнхэлзэх цээж нь аажмаар бууран наашаа харан: алчихгүй болохоор холдож бай гэж хэлэхэд би түүний урдаас холдов.

Яг үнэндээ энд байгаа бүх хүмүүсээс Юнги ах хамгийн аюултай нь...энд байгаа хүмүүсийг бүгдэнг нь юу ч үгүй бяцалж чадах л нэгэн. Сану Ману бол Юнги ахын дэргэд бол хумсын толио шиг л тэр зүгээр л баян ар талтайгаараа л урдаа бамбай хийж байгаа болохоос.

Юнги ах ганц хоёр алхамаар Сану руу ойртон үсээ арагш илэн басамжилсан инээмсэглэл тодруулан:Сану бил үү? Бас та нар. Харанхуй газраар битгий яваарай. Эзэнгүй тоосго дээрээс чинь уначих ч юм бил үү?....бас Сану би чамайг зодож чадахгүй ч яг үнэндээ харж байгаарай чиний бүх зүйлийг залгих болно. Миний дүүг тамласан шиг гэж хэлэн түүн лүү нэг муухай харахад л тэр гөлөг болов.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now