Part 3

4.7K 387 11
                                    

Жонгүг:... Би чамаас өөр юм хүсэж байна Мин Нари-ши

Би гайхсандаа нүд минь байдгаараа бүлтийн: надад мөнгө байхгүй ээ

Жонгүг инээн: чамайг ядуу гэдгийг энд ирсэн цагаасаа хангалттай сайн ойлгосон...тэгэхдээ би чам шиг тус мэдэдгүй хүнд үнэн голоосоо дургүй юмсан. Би чамд дургүй болчихвол чамд нэлээн хэцүү байх болнодоо гэж хэлэхдээ тэр миний биеийг доороос дээш ширтэн хэлнэ.

Энэ бүхэн хэтэрхий сонин дургүй хүргэмээр байсан болохоор би өөрийн мэдэлгүй түүнийг түлхэн:ингэтлээ ширтэхгүй байхыг хүсье

Тэр наашаа муухай харан: сая чи надад гар хүрчихлээ...ахх үнэхээр чи хүний дургүй хүргэхдээ сайн юмаа... сонс бяцхан охин минь...чи одооноос жинхэнэ там юу байдгийг мэдрэх болноо? Хэр их тэсэхийг чинь үнэхээр харахыг хүсэж байна шүү гэж хэлэн цааш явав.

Би сая айсандаа амьсгаагаа өөрийн мэдэлгүй түгжсэнээ мэдэн өөрийн биеэ сул тавив. Би ч баларчээ. Чонын амнаас гараад барын аманд орчих шив.

Би яг юу буруу хийсэн гэж? Юу ч буруу хийгээгүй. Миний ядуу байгаа нь ч миний буруу биш. Цаанаасаа бурхан ядуу айлд төрүүлсэн юм чинь би яах ёстой юм.

Та нар л харин азтай баян айлын хүүхдүүд болж төрсөндөө баярлаад чимээгүй явах биш. Бид нар шиг хүүхдүүдийг дээрэлхэж бах таваа хангаад л зэвүүн амьтад.

Гэртээ очиж хэсэг унтан ядаргаагаа бага ч болов. Тайлан буцан босон ажилдаа явахдаа бэлдлээ. Би ажил руугаа явахдаа өөрийгөө аль болох далдлан маск зүүн малгай өмсөж явдаг.

Хар гайгаар тэх клуб руу орохыг хэн нэгэн намайг харчихвал бас л өөртөө гай удахын нэмэр гэж л бодсон хэрэг. Ажилдаа ирэн хувцасаа сольж өмсөн маскаа зүүсээр гаран тэкнийхээ ард хэдэн шил лонхоо арчина.

Хаах дөхөхөд хэдхэн минут үлдсэн байхал бас л Жон Жонгүг орж ирэв. Маск зүүсэн ч түүний урт үс хүзүүн дээрх шивээсээр андашгүй танигдана.
Тэр тэкэн дээр суухад би аль болох хоолойгоо өөрчлөн бас харц тулгарахгүйг хичээн: юу захиалах вэ? гэхэд тэр яг л өмнөх шигээ хариу хэлнэ.

Би хийж өгөн урд тавин буцан хийх ёстой ажилаа хийж байтал тэр хөнтөрч орхин ахин нэг хундага гэж хэлэхэд нь ахин хийж өгөхөд тэр юу ч болоогүй юм шиг яван уучихаад бас л урьдын адил илүү мөнгө өгөн маскаа тайлж тавин гарч явав.

Би илүү гарсан мөнгийг нь өөртөө авав. Зарим ханаж цадсан баячууд илүү мөнгө өгч намайг баярлуулдаг юм. Тэрний нэг нь Жонгүг юмсанж.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now