part 11

4.4K 353 13
                                    

Жонгүг:..яг ах дээрээ хийсэн шигээ гэж аядуухан хэлэх түүний хоолой миний бодол санааг хаашаа ч юм алга болгочихов.

Тэр яаж мэдсэн юм бол? Хэзээ хаана харчихав....

Жонгүг:дээр сургууль дээр харсан юм. Одоо бодоод байлгүй хурдан намайг арагд... гэхэд нь миний бие хөших шиг болж зүрх хурдан хурдан цохилох нь тээртэй санагдаж бас нам гүн энэ дунд миний зүрхний хурдан цохилох чимээ түүнд сонсогдчихвий гэхээс эмээнэ.

Би гараа зөөлхөн явуулан түүнийг чихэнд зөөлхөн хүрнэ. Үнэндээ анх удаа ахаас өөр хүний чихэнд хүрч байгаа болохоор надад үнэхээр эвгүй байв.

Түүний чих 3 piercing-тэй ба би түүний чихийг барин ар талыг нь зөөлөн илэх ба түүний тусгалыг харвал тайван бөгөөд бага зэрэг инээмсэглэсэн байв.

Яагаад ч юм түүний энэ тайван төрх үнэхээр чөтгөр биш харин ч сахиусан тэнгэр шиг харагдана. Ингэж бодох төдийд л зүрх минь галзуу хурдан црхилно...яагаад байнаа?

Тэр удалгүй жигд амьсгалах ба түүний унтсаныг илтгэх шиг. Би чихийг нь илэхээ болин түүнийг харвал тэр үнэхээр царайлаг юм. Бүх зүйл нь өв тэгш үнэхээр царайлаг юм.

Ширтэж ханан нойр хүрч эхэллээ. Хүзүү ч хөшин тэрийг унтаж байгаа далим дээр нь түүний толгой дээр өөрийнхөө толгойг давхарлан тавихад яг эвлүүлдэг тоглоом шиг таарч байлаа. Удалгүй нүд анилдана.

Нүдээ нээн эргэн тойрноо харвал нар хэдийн мандаж би тэдний буйдан дээр унтаж байх нь тэр. Новш гэж эднийд хоночихож. Юнги ах ч намайг алах байхаа.

Би босон гутлаа өмсөж байтал Жонгүг унтлагын өрөөнөөсөө гарж ирэн:хэн чамайг явж болно гэсэн юм гэх нь тэр би:би одоо явахгүй бол болохгүй нь...

Жонгүг:ахдаа санаа зовох хэрэггүй. Утас чинь дугараад ядаргаатай байсан болохоор би аваад ярьчихсан.

Би гайхан:юу гэж хэлсэн? Сонин юм яриагүй биз дээ?

Жонгүг:дүү чинь миний дэргэд унтаж байна. Сэрээмээргүй байвал битгий залга гэж хэлсэн

Би бүр гайхан бас уур хүрэн:юу гэнээ?
ах юу гэсэн?

Жонгүг:чи хэн юм? гэсэн би хариуд нь....найз залуу чинь гэж хэлэн утсыг чинь тасалсан гэж их л доожоогүй хэлнэ. Би харин бараг дэлбэрэх нь холгүй түүн лүү харан:чи тэгж хэлэх нь байтугай...миний утсанд ч хамаагүй хүрэх ёсгүй байсан юм гэж шүдээ сийгүүлэн түүн лүү муухай харан:миний утас хаана байна? гэж түүнээс асуувал Жонгүг:харин лдээ...чи ч нэлээн уурласан харагдаж байна шүү гэж хэлэн наашаа нэг нэг алхамаар ойртон нүүртэй өөрийнхөө нүүрийг тулган түүнтэй анх удаагаа л ийм ойрхоноор харц тулгарч үзэв.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now