part 12

4.4K 401 14
                                    

Жонгүг: энэ .....аюултай юм..гээч..зүрхэнд

Тэрхэн зуур би гайхан.... аюултай гэнээ? Яг юу нь?..Би анх удаа л хүнээс ийм сонин мөртлөө гайхмаар үг сонсож байлаа. Би харцаа өөр тийш шилжүүлэн түүнийг гарыг холдуулан:сонин зүйл ярих юм гэж хэлэн босон гэрийнхэн зүг явав.

Гэрт нь орж ирэн гар нүүрээ угаан толинд харвал хоёр хацар маань минчийтлээ улаасан байв. Ямар сонин зүйл ярьдаг хүн гэхээрээ? Хацрын хонхорхой тахир дутуу гэнэ шүү...

Би гарч ирэн хоол хийн бараг дуусан түүнийг дуудвал тэр хүрч ирэн ширээнд суувал би түүний урд хоолыг нь аягалж өгөн явах гэтэл тэр: өөртөө ч бас аягалаад ид гэхэд би гайхсан ч өөртөө бас аягалан өөдөөс нь харан суув.

Тэгэхдээ үнэхээр эвгүй байсан юм. Бид арай гэж хоолоо идэж дуусган босон аяга тавгаа хураах гэтэл тэр гарнаас барин зогсоон:ахиад инээмсэглэ гэхэд би гайхан:яах гэж?

Жонгүг:тушаал гэхэд би дуртай дургүй инээмсэглэхэд тэр шууд гарнаас татан өвөр дээрээ суулган цоо ширтэнэ.

Би цочирдон:ч-и я-агаад юу хийгээд байгаа юм? гэж өөрийн эрхгүй түгдэрэхэд Жонгүг ширтсэн хэвээр:илүү ойроос харахыг хүсэж байна. Харах тусам аюултай юмаа...хөгжилгүй хацар чинь гэж хэлэн намайг өвөр дээрээсээ буулган өрөө лүүгээ орчихов.

Сонин зүйл хийж,ярьж байгаа мөртлөө би яагаад ингэтлээ зүрх хурдан цохилоод байгаа юм бол?...магадгүй анх удаа хүн ингэж байгаа болохоор л тэр биз...

Ажил дээрээ ирсэн ч түүний намайг тэгж хэлэх, миний гарт хүрэн өвөр дээрээ суулган ширтэж байгаа нь гээд бүх зүйл миний толгойд дахин дахин давтагдан тоглогдоно.

Энэ удаад тэр ирсэнгүй...энэ гонсойх мэдрэмж...

Ажлаас ирээд гэртээ ирэхэд ах мэдээж байхгүй байв. Би усанд орчихоод унтлагын хувцасаа өмссөөр орондоо орвол утсанд мсж ирэв. Танихгүй дугаар:

"Өглөө 5 цагт ир" гэх захиргаадсан мсж гарцаагүй Жонгүгийнх байв. Би хариу болгон лайк явуулан дугаарыг нь тэмдэглэж аван "Ноён чөтгөр" гэж хадгалав. Маргааш амралтын өдөр яагаад ийм эрт хүн дуудаад байгаа юм бэ? Ядаргаатай юм? Хүний унтах боломжийг хасаад зүгээр...би бухимдаж бухимдсаар нэг л мэдэхэд гүн нойрондоо автлаа.

Өглөө 5аас өмнө босон нүүр гараа угаан энгийн хар өмд цагаан цамц өмсөн үсээ доор сул боон ус уучихаад гарав.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now