part 20

4.2K 361 8
                                    

Жонгүг:...хоёулаа үерхцгээе..?!

Энэ үгийг сонсоод тархи усаар дүүрчих шиг болон түүн лүү харан удалгүй доош гар луугаа харав. Яг үнэндээ би хэзээ ч түүнтэй үерхэнэ гэж бодох нь байтугай төсөөлж ч байгаагүй.

Хэрвээ түүнтэй үерхвэл магадгүй надад хэцүү байна байх...бүх хүмүүсийн хараалыг идэж улам л өөртөө гай хураах биз. Тэгэхдээ зүрх минь түүн лүү тэмүүлдэгээ мэднэ.

Яг одоогийн нөхцөл байдалд ч надад захирагдахгүй хурдан хурдан цохилох зүрх....тэгэхдээ энэ буруу шүүдээ.

Би гар луугаа харсан хэвээр:би... өмнөх шигээ эзэн боол шиг харилцаатай байх нь дээр гэж бодож байна гэж итгэлгүйхэн урсах авиа түүний чихэнд хүрсэн болов уу? Яаж ямраар хүрсэн бол?

Тэр одоо ямар царайны хувирал гаргаж байгаа бол үнэхээр сонирхож байгаа ч дээш өндийн харж зүрхэлсэнгүй.

Жонгүг:наашаа хар гэх нам өнгөөр хэлэх Жонгүгийн хүйтэн хоолойнд би царцах шиг болсон ч урагш түүн лүү харахад тэр өнөөх гэрэлтсэн нүд үгүй болсон байв.

Жонгүг:яагаад? гэж ахиад л нам дуугаар хэлэн миний нүд рүү цоо ширтэнэ. Яг л миний нүднээс үнэнг олох гээд байгаа юм шиг мэдрэгдэнэ.

Би харин сэтгэл хөдлөлөө нуун:чи хайртай хүнтэйгээ үерхэх ёстой гэж хэлж дуусав уу? Гүү юу?

Жонгүг:би чамд хайртай гэх гүн хоолой миний чихэнд хадахад ийм хариулт авна гэж төсөөлөөгүй би энэ удаад түүний нүднээс үнэнг олох шиг ширтэнэ.  Тэгэхдээ түүний энэ хав хар нүд надад хариулт өгсөнгүй. Бас би одоо яахаа мэдэхгүй түүн лүү ширтэх ч ахиад л тархи минь энэ зүйл бурууг ахин дахин  хэлнэ.

Би түүний нүд лүү хэсэг ширтсэний эцэст түүнээс харцаа салган:Жонгүг ингэх хэрэггүй..намайг хэцүү болгоод байна гэж хэлэн босоход тэр гарнаас татан:чи надад хайртай юу?гэх энэ үг зүрх рүү орох шиг ахиад л энэ буруу гэх мэдрэмж...

Би: би чамд хайргүй

'Би чамд хайртай' гараа татан хамаг хурдаараа үүд рүү зүглэв. Хэрвээ тэр бодолд минь байсан энэ 3 үг амнаас гарсан бол тэр илүү өөр хариу үйлдэл үзүүлэх байсан байх...тэгэхдээ миний амнаас гарсан үгс түүнийг шархлуулсан байх...

Ажил дээрээ ирээд ахиад л бодолд автав. Тэр яагаад надад хайртай болсон юм бол.. тэр нь жинхэнэ юм бол уу? Худлаа юм бол уу?

Гэнэт бодол санааг таслан Мина эгчийн намайг дуудах сонсогдоход би гайхан хажуу тийш харвал Мина эгч дагуулж намайг яван миний оронд өдрийн ээлжинд гардаг зүс мэдэх Жүхён гэх охиныг тавив.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now