Surprise💛💛

6K 442 77
                                    


----

Цаг хугацаа урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд их сургуулиа төгсөх хаяанд ирсэн ч  байх шиг... Энэ амьдрал уу?

Шалгалт бас дадлагын ажил..энэ тэрүүгээр нийгэмлэгийн ажил гээд бараг унтах сөхөөгүй л гадуур дотуур ийш тийш яван Жонгүгтэй өглөө таарж унтахдаа нэг таарахаас өөр газар Жонгүгтэй таарахгүй байгаа болохоор санаад ч байх шиг.

Саяхан цэгцэлсэн судалгааны материалаа барьсаар түр зуур амс хийхээр кафэд багийнхнаараа сууна. Тэр дунд үргэлж цоглог дуу хөөртэй байдаг Нахи босон захиалга өгөх бол бусад нь бүгд ширээ дэрлэн түр ч гэсэн ам,хөл, тархиа амраахыг хичээнэ.

Гэнэт утас дуугарч харвал Жонгүг байх ба утсаа аван чихэн дээрээ тавин:Ямар хэрэг гараав?

Жонгүг:Чи бүр хүнээ байжээ. Хэрэг гарахаар л заавал залгах ёстой юу? Чамайг санаад л залгасан юм. Судалгаа чинь дууссан юм уу?

Би:мм гэх авиа л гарч байлаа. Хэтэрхий их алхаж бас ярьсан болохоор бүх бие минь сульдан одоо бүр ярих ч тэнхэлгүй болчих гэж.

Жонгүг:Тэгвэл өнөөдөр эрт тарах юм уу?

Би:үгүй ээ Пак багшид туслана. Бас л оройтох юм шиг байна

Жонгүгийн дурамжхан:аан гэх сонсогдход би түүнийг өхөөрдөн инээн:уучлаарай чамд цаг гаргаж чадахгүй байгаад

Жонгүг:Зүгээрдээ. Хамгийн гол нь битгий их өөрийгөө хүчлээрэй орой тарахдаа залгаарай. Тосоод авья

Би:хэрэггүйдээ. Чи ч бас ядарч байгаа байлгүй. Тэгсэн ч би таксидаад очих болохоор зүгээрдээ амарч байгаарай

Жонгүг:Ойлголоо. Ямар нэг юм болвол залгаарай

Би:за

Жонгүг:Хөөе хүүхдээ

Би:айн?

Жонгүг: Хайртай шүү

Би инээн:Би ч бас чөтгөрөө гэж хэлэн утсаа үнссээр таслав.

Хажуунаас нөгөө хэд харан толгой сэгсрэн:Ядаж битгий ингэж нээрвтүүлэ лдээ гэхэд би инээн:атаархаад байгаа юм бол хостой болцгоохгүй юу? гэж хэлвэл хажууд сууж байсан БэмБэм урдах Нахи руу харан:Үерхцгээх үү? гэж асуухад нөгөөх нь сэндвичээ амандаа чихэн:Okay гэх ба би тэр хоёр руу харан толгой сэгсрэв.

Би хурдхан шиг гэгээ тасархаас өмнө юмаа идэж дуусган сургууль руу буцахаар зэхэхэд нөгөө хэд:Пак багштай хоёулхнаа ийм орой үлдэх тэгээд чамд зүгээр үү?

Go to Hell ✔✅Where stories live. Discover now