part 13

4.5K 392 13
                                    

Би: чи ч бас тахир дутуу юм байна гэж хэлэн инээмсэглэвэл тэр инээхээ болин наашаа харан:тийм сонирхолтой байгаа хэрэг үү? гэхэд би гараа аван:хүн тахир дутуугаар нь дуудаад байсан өөрөө ялгаагүй юм биздээ? гэж хэлэн жуумалзхад Жонгүг толгойгоо наашаа ойртуулан:тийм бол би чам шиг харагдаж байгаа байхнээ

Би:ямар?

Жонгүг:аюултай гэж хэлэхэд би түүнээс харц бууруулан:чи угийн аюултай харагддаг гэж хэлэн босоход тэр инээн:чи яагаад намайг чамайг аюултай гэдгийг мэдэх үү? Гэж хэлэхдээ тэр миний нүүрэнд ойртоход би яагаад ч юм сандран:б-и ц..арай м..уутай ай..мар ца..райтай ха..рагддаг болоод аюултай гэж хэлсэн биздээ гэж өөрийн эрхгүй түгдрэн арай гэж хэлэхэд Жонгүг инээн миний хацрын хонхорхойг хатган:тиймээ тийм үнэхээр аймар харагддаг гэж хэлэн инээмсэглэн хажуугаар зөрөв. Юу нь тийм инээдтэй байгаа юм болдоо. Тэгтлээ чанга чанга инээгээд л...ёстой нэг

Тэгэхдээ анх удаа л энгийн яриа өрнүүлсэн удаа байлаа. Хацрын хонхорхойны тухай...жоохон дажгүй байлаа..

Би угаалгын өрөө орон толинд харан инээмсэглэвэд хацранд үүсэх жижиг цэг шиг мөртлөө гүн хонхорхойгоо харан:аймаар...юу нь аймах гэж? Харин ч царайг минь чимэж өгч ганц юм байхад гэж хэлэн ширэв татан гарав.

Буйдан дээр очиход тэр: өөр кино үзье гэж хэлэн суваг эргүүлэн сууна. Би ч буландаа шигдэн сууна. Тэр нэг кино тавих ба эхэндээ үзэж байсан ч сүүл рүүгээ нойр хүрэн угийн төгсгөл нь ойлгомжтой байсан учир би хойш буйдан налан унтаад өгөв.

Сэрэхэд хөл хүнд оргиход доошоо харвал Жонгүг миний хөлийг дэрлэн тайван гэгч чинь унтаж байв. Би түүнийг сэрээж ч чадахгүй бас босож ч чадахгүй сууна.

Цонхоор нар тусан түүний нүүрэн дээр тусвал би түүнийг гараараа хааж өгнө. Би яагаад ингээд байгаагаа мэдэхгүй байх ч зүгээр л түүнийг сэрээмээргүй байсан юм.

Түүнийг ширтэж байтал гэнэт нүдээ нээн наашаа харвал би цочиж орхив. Тэр наашаа харсан хэвээр:үс илээд өг гэв.

Ямар жоохон хүүхэд байгаа бишдээ...би гараа явуулан түүний хөвсгөр үсэнд хүрэн зөөлөн илэв. Тэр харин буцаж нүдээ анин ширээн дээр байх удирлага аван нэг товчлуур дээр дарвал хөшиг автоматаар хаагдана.

Би гараа аван гуян дээрээ тавьбал тэр гарнаас атган:түр зуур гэж хэлэн гарнаас зөөлөн атгана. Үнэндээ энэ байдал үнэхээр эвгүй бас догдлуулам байлаа.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now