part 14

4.3K 350 10
                                    

Түүний уруул яг одоо миний уруулан дээр байна. Энэ зөөлөн мэдрэмж бас энэ зүрх хурдан цохилж хажууханд салиут буудах ч миний цээжин дотор үүнээс чанга бас олон салиут буудна.

Тэр надаас хөндийрөх үед л би хөшөө болсон биеэ арай гэж нэг юм хөдөлгөн амаа даран түүн лүү тогтож харан:ч..и с..ая я..агаад гэж гацаж түгдрэх бол тэр тоохгүй хажуугаар өнгөрөн:явцгаая гэхэд би ард нь:хаашаа?

Жонгүг эргэж харан:ганц уруулууд мөргөлдсөн биш. Бүх оюун ухаанаа гээчихдэг юм уу? 24 цагийн турш надтай хамт байх ёстой биздээ гэж хэлэн наашаа залхсан байртай харахад саяны их догдлол хаашаа ч юм замхраад алга болчихов.

Яагаад ч юм уур хүрэн урд нь гаран:тэгээд явах гэж л байгаа юм биш үү гэж хэлэн түүн лүү хальт муухай харан урд нь гаран алхав. Түүний хувьд зөвхөн уруул мөргөлдөх үзэгдэл юм бол миний хувьд анхны үнсэлт минь байсан юмсан. Энэ нэг чөтгөр булаагаад авчихлаа. Дараа нь юу ч болоогүй юм шиг уруулын мөргөлдөөн чих шиг муу гачин төмсөн толгойт.

Түүний гэр лүү орж ирэхэд би одоо ч сая болсон явдалыг бодсоор ичих уур хүрэх 2 зэрэгцэн явах бол тэр юу ч болоогүй юм шиг явна.

Жонгүг:чи энд унтаарай гэж хэлэн зочны өрөөнд хөнжил шаргаж өгөхөд би одоо л түүн лүү харахгүй чигтээ:би одоо унтлаа өрөө лүүгээ ор гэж хэлэн буйдан дээр хэвтэн хөнжлийг нь дээгүүрээ нөмрөнө.

Жонгүгийн цааш явах хөлийн чимээ дуулдахад дээгүүрээ бүтээсэн хөнжлөө аван босож ирэн түүний өрөө лүү хараад түүнийг нэг хараачихаад нэг ус уун буцан орондоо орж хэвтэж байгаад нэг л мэдэхэд унтаад өгсөн байв.

Гэнэт цонхоор орж ирэх чийгний үнэр сэрүүн агаар хүчтэй шаагих борооны дуу болон үе үе цахилгааны хүчтэй цахих чимээ сэрээж орхив. Би хүйтэн салхи ороод байгаа цонхийг хаахаар босвол салхи ороод байгаа цонх Жонгүгийн өрөөний цонх байв.

Би эргэлзсээр түүний өрөөнд чимээгүй орсоор цонхыг нь хаан эргэж харвал Жонгүг даарсан бололтой хөнжилдөө шигдсэн байх нь тэр. Би буцан гарах гэхэд гэнэт цахилгаан хүчтэйгээр цахих үед Жонгүг:ахх гэх хүндээр амьсгаатах сонсогдвол би түүний орны хажууд очин царайг нь улам ойроос харвал хар дараад байгаа бололтой хар хөлс нь цувж хөмсөг зангидсан байв.

Би өөрийн мэдэлгүй түүний ил гарсан гарыг атгав. Надад ч ийм юм тохиолдож байсан болохоор ийм зүйл хэрэгтэйг хэнээс илүү мэдэж байлаа.

Go to Hell ✔✅Where stories live. Discover now