01

3.7K 178 2
                                    

- Өглөөний мэнд захирлаа. Өнөөдрийн хувиар. Бид 10:00 цаг гэхэд Жонатоны казино дээр очиж нөхцөл байдлыг хянаж шалгалт хийх ёстой. 12:30 гэхэд энд буцаж ирээд тусгай үйлчлүүлэгчтэй товлосон уулзалтаа хийх ёстой. Тэр хүн гадаадаас ирсэн нэлээн нэр бүхий хүн. Удахгүй болох том үдэшлэгээ энд хийхээр төлөвлөж байгаа болохоор бидэнд маш их ашигтай. Тиймээс заавал уулзах хэрэгтэй.

Цэвэрхэн хослол өмссөн залуу хувцасны өрөөн дундуураа хослол үзэн алхах залуугын араас даган дэвтэр дээрээ бичсэн зүйлээ уншина. Үе үехэн харааны шилээ тэгшилж зүүн нухацтай төрх гарган захиралруугаа харах нь өнөөдрийн уулзалт ямар чухал болохыг сануулах шиг байх ажээ.

- Ойлголоо. Өөр хувиар байгаа юм уу?

Залуу өлгөөтэй олон хослол дундаасаа нэгийг нь заачихаад өрөөнөөс гарахаар алхангаа ийн хэллээ. Туслах залуу заасан хослолыг нь эвтэйхэн аван араас нь гаран тэмдэглэлийн дэвтрээ ахин харна.

- Орой 8:00 цагт нэг хүсэлт ирсэн байна. Хэдий олон хүсэлт ирдэг ч энэ удаагийн хүсэлтийг таныг сонирхох байх гэж бодоод хувиартаа оруулчихлаа ноён Пак Чанёол.

Чанёол цаган дундаасаа нэгийг нь зүүнгээ хөмсгөө өргөсөөр туслахынхаа зүг харлаа.

- Угаасаа өдөр бүр л хүмүүсийн покер тоглох хүсэлт ирдэг шүү дээ. Өнөөдөр тоглох хүсэл алга наад хувиараа цуцла.

Тэр залхсан байртай ийн хэлсээр хослолынхоо цамцыг нь аван өмсөнө.

- Та хүсэхгүй байсан ч тоглох ёстой. Учир нь У Сэүн ба Жунин ноёнтнууд хэдийнээ хүсэлтийг хүлээгээд авчихсан. Нэмж хэлэхэд энэ удаагын хүн Сэүн ноёны анхаарлыг маш их татаж байгаа.

Туслах залуу гартаа байх ганц хуудас анкетаа Чанёолын зүг сунган дуржигнатал ийн хэлэх нь ажилдаа хэдийнээ дасаж орхисон гэдгийг нь илтгэнэ.

- Яршигтай гэдэг нь.

Чанёол илт дургүй байгаа бололтой өнөөх ганц хуудас цаасыг нь шүүрч авч хармагцаа чимээгүй болж орхих нь тэр. Тэрний харц анкетан дээр байх бүсгүйн зураг дээр тусах ажээ.

- Жосе? 25 настай. Хөөх зоригтой гэх үү? Мулгуу гэх үү. Сонирхолтой л юм.

Нүүрэнд нь үл мэдэгхэн ойлгомжгүй хачин инээмсэглэл тодорсоор тэр ийн хэлэх аж. Эмэгтэй хүнээс покер тоглох хүсэлт тэр бүр ирээд байдаггүй болоод ч тэр үү энэ удаад Чанёол эсэргүүцэхээ болих нь тэр.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now