18

389 40 27
                                    

Chanyeol

-Зүгээр үнэнээ хэлээд хийж байсан бүх булхайгаа илчил. Арай бага ял авах ч юм бил үү?

Байцаалтын өрөөнд урдаас минь харж суух залуу буюу Крис Ву гэх нөхөр ийн хэлнэ. Ширээний нөгөө буланд суугаад надруу төөнөх шиг цоо ширтэх аж.

- Би гүтгүүлээд энд ирчихсэн байтал яагаад хэрэг хүлээж шоронд орно гэж?

Би гавтай гарлуугаа нэг харсаар ийн хэллээ. Тэр яг л хэлсэн үгийг минь дооглох шиг тэр хэрээрээ худлаа яриад байгааг минь хэнээс ч илүү мэдэж байгаа мэт инээд алдана.

- Танай хоёр найз чинь ч бас тэгэж байна билээ. Гэхдээ баларсан юм Пак Чанёол. Чиний хийдэг хууль бус зүйлсийн хоморгонд миний охин дүү өртчихсөн юм. Тиймээс чи юу ч гэж хэлсэн бай би чамайг гэм буруутан гэдгийг мэдэж байгаа болохоор ганц ч үгэнд чинь итгэхгүй. Зүгээр л хэргээ хүлээ. Тэгэж байж л чи надаас мултрах байх.

Тэр үл мэдэг урагшилж суун үнэхээр л хамаг үзэн ядалт жигшил юу байдаг юм бүгдийг нь надад харуулж байгаа юм шиг ийн хэлэх нь тэр. Харц нь үнэн гэдгийг нь нотолж тэр уураа арай ядан барих мэт харагдана. Охин дүү? Миний хийдэг зүйлсэд түүний охин дүү өртчихсөн. Тэгээд л энэ залуу араас минь тэгэж эрчтэй нэхэж одоо намайг баривчилж чадсан байх нь. Угаас цаг үргэлж үзэн ядалт уур хилэн хүнийг хурцалж өгдөг. Зарим нь бүр мөсөн мөхөөж хаядаг ч гэлээ Крис Вугын үзэн ядалт түүнийг хурцалсан мэт харагдана.

Хийдэг зүйлсийн минь алинд нь дүү нь өртчихсөн юм бол? Гэх бодол төрөх сонирхол төрөх аж.

- Миний казинод хууль бус зүйл байхгүй. Чи яаж яваад охин дүүг чинь би хохироосон гэж ойлгосонг мэдэхгүй ч том эндүүрч байгаа бололтой.

Би эгцэрч суун түүний нүдрүү харсаар ийн хэллээ. Миний хамгийн сайн хийдэг зүйл бол гэм буруугаа нууж худал хэлэх.

- Хөгийн новш.

Тэр шүдээ зуусаар суудлаасаа босон нааш алхана. Тэгээд удалгүй энгэрийнхаа халаасыг ухаад нэг зүйл гаргаж ирэн ширээн дээр тавьлаа. Гайхан харвал эмэгтэй хүүхдийн зураг байх аж. Залуухан хөөрхөн охин.

Бас танил.

- Чи түүнийг таньж байх ёстой Пак Чанёол. Ву Шаолин миний охин дүү. Тэрэнд юу хийснээ арай мартчихсан юм биш биз дээ? Би лав бүгдийг нь тод санаж байна. Хэдэн жилийн өмнө болсон ч гэлээ яг энд бүх үйл явдал нь тодхон байна. Шанхайд таван жилийн өмнө.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now