16

448 41 9
                                    

Chanyeol

'Чи яг яачихаад байгаа юм бэ?' энэ асуултыг би тоолж ч барамгүй тийм л олон удаа сонсож бас хэлсэн байлаа. Ямар нэг зүйл надад таалагдаагүй үед эсвэл үнэхээр тэр хүн яачихаад байгааг ойлгоогүй үедээ би шууд л ингэж асууж орхидог байсан юм. Хариулт нь янз бүр л байдаг. Ичсэн уурласан түвэгшээсэн гээд л би ямар нэг байдлаар асуултынхаа хариуг авч чаддаг байв. Энэ асуулт энгийн л нэг асуулт. Гэвч яг ямар янзаар асууж байна тэр хэлбэрээр энэ асуулт бүдүүлэг эсвэл хөгжилтэй эсвэл энгийн асуулт мэт хувирдаг.

Гэвч энэ мөчид би үргэлж бусдаас асуудаг байсан тэр асуултыг өөрөөсөө асуусан минь энэ байв. Жосед хүчтэйхэн алгадуулсан хацраа бариад цус шүүртлээ хазуулсан уруулаа үл мэдэг долоонгоо би дэлхийн хамгийн ууртай бас шоглосон тийм л байдлаар өөрөө өөрөөсөө 'Чи яг яачихсан юм бэ?' гэж асуусан минь энэ байв. Хацар дээр минь ирсэн өвдөлт ердөө нэг эмзэг эмэгтэй хүний өчүүхэн хор хөнөөл ч гэлээ магад надад хамгийн хүнд бас цочирдом болж туссан анхны алгадалт байсан биз.

Хар мянган л удаа алгадуулж үзсэн. Гэхдээ ганц нь ч үүн шиг ийм тарчлаантай бас хачин байж үзсэнгүй.

Жосе тэр үргэлж л надад ямар нэг гүн зүйлсийг мэдрүүлэх юм. Би түүнд уурлаж эсвэл түүнээс болж гуниглах шалтаггүй атал хачин мэдрэмжүүд холилдоод дотор тэнүүчлэнэ.

- Чи ахиад нэг удаа үнэхээр Жосе чамд ямар ч хамаагүй юу гэдгийг бодоод үзээрэй.

Кай арын өрөөнөөс гарч ирж ширээ тойрж алхангаа ийн хэлэх аж. Тэр тоглолтыг ажиглах гээд тусгай ажиглалтын өрөөнд сууж байсан нь тэр билээ. Тэгэхээр бүгдийг харж бас сонссон. Үнэхээр хөгийн санагдаж байна.

Шал утгагүй төрхөө Кайд харуулчихсан болохоор.

- Би энд зүгээр суугаад Сэүн Жосе та гурав яаж энд тэнд будилж гүйхийг харж байна. Үнэндээ сонирхолтой л байна.

Тэр намайг шоолох шиг инээд алдсаар покер ширээ налан зогсох бол би хий л хөмсгөө зангидана.

- Би өөрийгөө яг яачихаад байгааг ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Зүгээр л энэ бүхэн хэтэрхий яршигтай юм.

Би уруулаа арчингаа өнөөх л нэг зөрүүд зангаараа ийн хэлэх үед Кай бараг л хийстэл санаа алдан толгой сэгсрэнэ. Бидэн дундаас тэр хамгийн тайван нь бас ажигч нь. Тиймдээ ч тэр казинод болж байгаа муу сайн бүхнийг хараан дороо байлгаж ажигладаг. Яг л тэрэн шигээ миний ойлгохгүй байгаа асуултын хариуг тэр мэдэж байгааг би сайн мэднэ.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now