23

399 32 21
                                    

Jose Kim

Хүн өөрийнхөөрөө байж чадахгүй байгаагаа мэдэрсэн цагаас авхуулаад л тухгүй болж эхэлдэг. Яг хаана хэнтэй байхдаа тухгүй болж байгаагаа анзаармагцаа бид тэр газраас зугтаж орхидог. Ахиж очихгүй ахиж уулзахгүй гэх шиг. Гэхдээ өөрийг нь тухгүй болгодог тэр газраас зугтаж чадахгүй явдаг хүмүүс ч олон байдаг. Өөрийгөө зовоон байж тэнд байдаг зугтаж чадахгүй болохоороо өөрийгөө бүр ч хараана.

Харин эсрэгээрээ бид хаана тухтай байж хаана өөрийнхөөрөө байж чадаж байгаагаа мэдчих юм бол тэр газартаа хадагдаж орхидог. Тэндээсээ явахгүй үргэлж тэр газраа бодож тэндээ хорогдож тэндээ л очихыг хүснэ.

Пак Чанёол бол миний өөрийнхөөрөө байж чадах цор ганц хорогдох газар. Бас намайг тухгүй болгож чаддаг ойлгомжгүй хорогдох газар. Тэнд байх таатай ч нэг л түгшүүртэй тийм л газар. Тийм л хүн.

Хамт байхыг хүсдэг ч хамт байж болохгүй.

- Яа! Яаж байгаа юм!

Бидэнд удаан хамт байх эрх байхгүй. Ердөө л бидэнд зугтаалт төдийхөн хийх л эрх бий.

- Яасан гэж?

Тэр хэнэггүй царайлсаар ахиад гаатай мөхөөлдснөөсөө аваад хацар дээр минь нааж орхив. Хоёр хацар дээрээ гаатай зайрмаг нялуулж орхисон би хий л түүнрүү муухай харсаар өөрийнхөө зайрмагцаас аван түүний хацар дээр нялхаар ойртох үед тэр зугтах аж.

- Чи өөрөө л эхэлсэн шүү.

Би гарнаас минь бултах түүнрүү ойртсоор мөхөөлдсөө нялах гэж ойртох бол тэр сурамгай гэх чинь бултан тэрүүгээр нэг намайг шоолон инээх аж. Парис хотын гудмаар алхах хэдэн хүн бидний хажуугаар гарахдаа гайхан харж зарим нь инээд алдах аж.

Мэдээж шүү дээ. Бараг л шөнө дунд болж байхад хэтэрхий чамин хувцастай хоёр Ази хүн мөхөөлдсөөр тоглож байгааг хараад хэн гайхахгүй байх билээ.

- Чи ёстой царай муутай харагдаж байна.

Эцэст нь нэг юм би түүний хацар дээр амжилттай мөхөөлдөс нялж чадсан тул өөрөөрөө бахархан инээд алдсаар ийн хэлэх үед тэр ч мөн надруу харсаар инээх аж. Түүний харц нэг л тийм зөөлөн бас жаргалтай харагдаж байв. Том нүд нь шөнийн гэрэлтүүлгэнд гялалзаж гялалзсан тэр харц бүх үйл хөдлөлийг минь ширтэнэ. Бүр ганц хором ч салгахгүй ширтэнэ. Би хүнд ширтүүлж сурсан хүн. Гэхдээ удаан ширтвэл бүгд л ичнэ. Гэвч зөвхөн тэр Пак Чанёол надруу үүрд ширтсэн ч хамаагүй би хэзээ ч энэ харцнаас ичиж эвгүйцэхгүй байх. Магадгүй тэр энэ илт ширтэлтээ хэтэрхий удаан хийсэн болохоор би дасаж орхио биз.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now