29

287 32 12
                                    

Chanyeol

- Маргааш Кайн үдэшлэгт заавал очих ёстой.

Сэүн хана налж зогссоор надруу харан ийн хэллээ. Би харин хий л санаа алдан түүнрүү харна. Үнэндээ надад үдэшлэгт явах хүсэл өчүүхэн төдий ч байгаагүй юм. Ядаж энэ удаад л үдэшлэгт явахгүй өнжмөөр ч юм шиг цаанаасаа л нэг явмааргүй мэдрэмж төрж байлаа.

- Кай яагаад тийм хачин үдэшлэг хийгээд байгаа юм бэ?

Би яагаад Кай үдэшлэг хийх болсон шалтгааныг нь бодсоор ийн асуулаа. Сэүн харин намайг шоолох шиг инээн толгой сэгсрэнэ.

- Ари Кимтэй буцаж нийлснийхээ төлөө үдэшлэг хийж байгаа нь хачин санагдаж магадгүй ч тэр Ари Кимд үнэхээр сайн юм байна лээ. Тэр хоёр одоо казино хамаг ажил үүргээ мартаад эрхлэлдээд байж байгаа байх. Гоё биш гэж үү?

Гэсээр тэр урдаас минь харсан буйдан дээр ирэн суулаа. Гадаа нэгэнт харанхуй болсон байх бол доод давхарт болж байгаа хөл хөдөлгөөнтэй үдэшлэгийн чимээ онгорхой цонхоор дуулдана. Энэ мөчид Сэүний яриаг сонссон мөчид яагаад ч юм надад Кай Ари хоёр Жосе бид хоёр шиг санагдсан юм.

Жосе бид хоёрын хийдэг байсан зугтаалтын үе шиг л. Би тэр өдрүүдийг ямар их санаж байна гээч. Өдөр бүр надад тэр өдрүүд бодогддог. Цаг тутам тэр дурсамжууд тархийг минь дүүргэж би юм хийж байхдаа бодоод зогсчихдог. Өөр хүн харвал би нэг төсөөрчихсөн амьтан шиг харагдаж болох ч би тэр дурсамжуудыг бодохдоо жаргалтай болдог. Чаддагсан бол цаг хугацааг ухраагаад Парисын сэрүүхэн оройд очмоор. Жосег ахиж тэвэрч ахиж хөтлөмөөр. Бүр цаашлаад зүгээр л тэр дурсамжиндаа үүр гацаад үлдчихмээр.

- Кай магадгүй их гурвалын тооноос сайн дураараа хасагдах байх.

Удалгүй Сэүн ийн хэлэх үед би хөмсгөө үл мэдэг зангидсаар түүнрүү харлаа.

- Та түүнийг сайн ажигласан бол юу хийх гээд байгааг нь гадарлах байсан юм. Гэхдээ Парисаас ирснээсээ хойш ухаан санаа чинь хол хийсээд одчихсон хүн шиг л болчихсон. Кай ажлаа таслаж казиногоос хөндийрч энгийн хүн шиг амьдрахыг хүсэж байгаа. Аритай хамт тэр удахгүй хаашаа ч хамаагүй явах биз. Бид түүнийг ядаж ятгаж үзэх хэрэгтэй. Та хоёр хайр хөөж гүйгээд байхаар надад үнэндээ жаахан хэцүүхэн байна. Ганцаараа бүхнийг хийгээд байгаа юм шиг.

Гэсээр тэр санаа алдсаар надруу ширтлээ. Харц нь яг юу илтгэж байгааг мэдэхгүй юм. Магадгүй жаахан урам хугаралт? Гомдол? Эсвэл зүгээр юу ч биш.

°LOTTO ° [completed] Where stories live. Discover now